Ангилал: Эрүүл мэнд

Mонгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгож буй “Авьяаслаг монголчууд” шоуны гуравдугаар улирлын эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр /2018.12.16/ өндөрлөж, гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлгийн ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Сүүлийн шатанд үзэгчдээс хамгийн олон санал авсан С.Билэгт ялагч болсноор 100 сая төгрөгийн эзэн болж байна. Тэрбээр шилдгээр шалгарсныхаа дараа “Шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулна” гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 66 жилийн түүхтэй “Miss Universe”-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах юм.

“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн ивээл дор, Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах “Эрдмийн Хонх” ёслолын арга хэмжээ энэ сарын 17-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагджээ. Тэрбээр “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооноос санаачлан сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт тив дэлхий, олон улсад амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд 2018 оны Соёл, урлагийн салбарын оны шилдэг оюутнаар Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутан Батжаргал овогтой Мөнхчимэг шалгарчээ.

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн оролцсон “Miss Asia 2018” тэмцээн Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдаж энэ сарын 10-нд шилдгүүдээ тодруулсан бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болжээ.

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, СУИС-ийн төгсөгч, Ц.Амарболд БНХАУ-д гурван жил тудамд зохион байгууллагддаг “Нингбо-2018” олон улсын дуурийн дуу дуулаачдын 7-р уралдааны ТЭРГҮҮН байрын эзнээр тодорлоо. Мөн Хятад дууг хамгийн шилдэг дуулсан шагнал хүртжээ. Энэхүү уралдаан дэлхийн чансаатай уралдаануудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд Монгол хүн хараахан тэргүүн байр эзлээгүй байсан билээ.

“Мисс Монголиа 2018” тэмцээний Дэд Миссээр тодорч “Miss Asia Pacific International 2018” буюу Ази, Номхон далайн олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхийн эзэн болсноор тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Мишээлт бахдам амжилт гаргаж гуравдугаар байрт оржээ.

“Chigiana international competition 2018” хэмээх олон улсын тэмцээний тэргүүн байр буюу GOLDEN STAR 2018 шагналыг Ч.Бадрал хүртжээ. Зургаан сарын турш үргэлжилсэн энэхүү уралдааныг Италийн Chigiana академиас зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалт дэлхийн олон оронд зохион байгуулагдаж, нийт 1870 дуучин оролцсон байна.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Ц.Төмөрхуягт “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” цол, тэмдгийг хүртээлээ.