Попын хаан гэхээр хэн хүний санаанд ганцхан л хүн буудаг. Тэр бол алдарт дуучин Майкл Жозеф Жексон юм. Тэрээр гаргасан амжилтаараа хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан, дахин давтагдашгүй хүн билээ. Тэрээр 2009 оны зургаадугаар сарын 25-нд Лос Анжелес хотод зуурдаар нас барсан ба дэлхийн олон олон шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудсан юм. Хэдий Майкл Жексон өнөөдөр бидний дунд байхгүй ч түүний хийж бүтээсэн бүхэн биднийг хөглөж, баясгаж түүнийг байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Ангилал: Эрүүл мэнд
Сонгодог урлагийн олимп буюу П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж, Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсон ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин энэ сарын 19-25-нд Норвегийн Осло хотноо дахин ур чадвараа сорилоо. Энэ уралдаанд оролцохын тулд 43 орны 200 гаруй дуучин материал, видео бичлэгээ илгээснээс 21 орны 52 гоцлооч эрх авсан юм.
Дэлхийн попын хаан Майкл Жексоны алдарт “Bad” цомог худалдаанд гарсны 25 жилийн ойд зориулсан баримтат кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Киноны найруулагчаар Спайк Жи ажиллаж байгаа. Тэрбээр, домогт дуучны тухай хэзээ ч, хаана ч гараагүй чухал баримтуудыг дэлгэнэ хэмээн мэдэгдсэн байна. Найруулагч тус кинонд дуучин тайзны ард өөрийгөө хэрхэн буудаж байсан тухай сонирхолтой баримтыг мөн дэлгэх аж.
Тус хуудсаар өдөрт хэдэн зуун Болдын үнэнч фенүүд орж гарч байна. Болдын төрсөн өдөр 11 сарын 16-нд тохиож байгаа. Төрсөн өдөрт нь зориулсан шилдэг мэндчилгээний уралдаан зарласан нь фенүүдэд нь ихэд таалагдаж, олноороо идэвхитэй оролцож хайртай дуучиндаа төрсөн өдрийн мэнд хүргэсээр байна.
Олон жил нам гүмхэн байсан дуучин Л.Байзада энэ жилээс уран бүтээлдээ эргэн орсон. Түүнийг Монголын алтан үеийн жүжигчдийн нэг, хошин урлагийн нэрт төлөөлагч Т.Латиф агсны хүү гэдгийг хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэрбээр аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор “Латиф” сан байгуулжээ.
Front text
