Ангилал: Эдийн засаг

Тэр уйлдаг. Амьдралаас уйдаж, цөхөрсөндөө ч биш зүгээр л гомдлоо тэгж тайлдаг. Хэн нэгэнд гомдоллож ярихын оронд хааяа нэг уйлаад л тайтгарчихдаг юм. Эмэгтэй хүний нулимс хамгийн үнэтэй гэдэг. Тэгвэл түүний нулимс дахиад олон удаа битгий урсаасай гэж үнэн сэтгэлээсээ хүснэ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызылыг өнөөдөр зорилоо. Тэд тус улсад энэ сарын 21-23-нд болох Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын дуулаачдын наадамд оролцохоор яваа юм.

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” арав дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөв.

Энэхүү тэмцээнд 50-аад орны 2000 гаруй трансжендер охид оролцсон. Нийт оролцогчдоос шилдэг 30 трансжендер шилдэгт үлдэн эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл Манай улсаас оролцсон Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж, 8 дугаар байрт шалгарчээ.

“Хэнтийн өндөр ууланд” аялгуугаараа хэн бүхний сонорыг мялааж сэтгэлийг хөглөсөн энэ бүсгүйг та бид андахгүй. Хөгжим бүжгийн коллежээс эхлээд АНУ-ын Мичиган мужын Grand Valley их сургуулийг хийлийн гоцлоочоор төгссөн Ч.Дэлгэрцэцэг хатагтай өнөөдөр монголдоо зогсохгүй олон улсын давцанд хүлээн зөвшөөрөгдсөн. Хийл хөгжмийн гайхамшигт хэмнэлтэй

Жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нарыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр эмэгтэй гишүүд жүжигчин бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах санал тавьсан юм. Жүжигчин И.Одончимэг Улаан чулуутын хогийн цэгт амьдарч буй хүүхүүдийг сургуультай болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бол Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн хэд хэдэн танхимыг тохижуулсан билээ.

“Шинэ үе”-ээс түр чөлөө авч, кино хийж, эмнэлгүүдийн хүлээлгийн танхим тохижуулах ажил хийж яваа жүжигчин Г.Ундармаа ээлжит уран бүтээлээ дуусгаад байгаа ажээ. “Single ladies” уран сайхны киногоороо чамгүй амжилт олсон “U-Film” энэ удаад дахиад л эмэгтэй хүний тухай сэдвийг барьж авсан гэнэ. Тодруулбал, ямар эмэгтэй хамгийн аз жаргалтай байдаг вэ гэдгийг харуулахыг хичээсэн ажээ.

Урлагийн тайзнаа гарахаа больсон ч үргэлж сайхнаараа бүсгүй бол Ч.Уранхолбоо. Гоо сайхан, үсэндээ үргэлж анхааралаа хандуулдаг тэрбээр олны анхааралын төвд байдаг. Олон бүсгүйчүүд түүнээс бие галбираа хэрхэн хадгалж үлддэг талаар асуудаг. Тэгвэл тэрбээр ганцхан өөрийнхөө гоо сайханд анхаараад зогсохгүй Монголынхоо мянга мянган эмэгтэйчүүдэд гоё сайхан байхад нь туслаж зөвлөгөө өгөх, үсчин, гоо сайхан, алжаал тайлах зэргийг шийдсэн салоноо нээхээр төлөвлөж байгаа талаар дуулгалаа.

Босго нь өндөр гэгддэг Х Түц Продакшныг Монголын урлагт чансаатай чадвартай уран бүтээлчдийг олноор төрүүлдэгийг үзэгчид та бүхэн сайн мэдэх билээ. Онон, Одноо, Аглуу, найруулагч Найдандорж нараар ахлуулсан энэхүү продакшнаас Дооёо, Ааяа, Баатархүү гээд ард түмний хайртай олон жүжигчид төрөн гарсан. Мөн тэдний дараа үе гэвэл Банш Батаа, Төтө, Нарансолонго, Тэмүүжин гээд чадвартай залуучуудыг олноор нь төрөн гаргасан байдаг. Тэгвэл тэдний араас шил даран хөөж яваа авьяаслаг залуусыг танилцуулахад таатай байна. Тэднийг Баясаа, Зоригоо, Ивээл гэдэг бөгөөд тэднийг Х Түц-ийн “Ийм нэгэн явдал” тоглолтоос харж болно.

Сонгодог хөгжимчдийн ”UNICO” хамтлаг. Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө, шинэ эрч хүч нэмэхээр нэгэн хамт олон болж уран бүтээлийн гараагаа эхэлсэн тус хамтлаг энэ сарын 4-нд анхны тоглолтоо үзэгч олондоо өргөн барьсан. Хамтлагийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Азийн топ модель, Манжуурын мисс, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан.