Ангилал: Эдийн засаг

2013 оны “Гоёл” наадмын битүү “морь” хэмээгдэж байсан отгон топ С.Ариунбилэг нөхөртэй гэдгээрээ ялгарсан нэгэн. Бусад топуудаасаа тогтсон амьдралтай нь гэж магтуулж байсан эрхэм бүсгүйн амьдрал хоёр тийшээ болсон бололтой. Сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа “хайр” хэмээн бичиж дараах гэрэл зургуудыг нийтлэв.

Энэ зун зураг авалтаа хийж дууссан “Миний ах атаман” киноны уран бүтээлчид шүүхэд дуудагджээ. Тодруулбал: “Миний ах атаман” киноны уран бүтээлчид кино зураг авалтандаа зориулан маш их хэмжээний мөнгийг хуурамчаар хэвлэж, зураг авалтандаа ашигласан нь цагдаагийн газарт дуудагдах шалтгаан болсон байна . Үнэн хэрэгтээ тус бүтээл нь хагас тэрбум өртөгтэй бүтсэн боловч ийнхүү хуурамч мөнгийг маш их хэмжээгээр хэвлэж кино зураг авалтанд ашигласнаар цагдаагийн байгууллага дээр ээлж ээлжээр дуудагдаж байгаа сурагтай.

Галзуу, хурц ааштай бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг эмэгтэй бол жүжигчин Б.Навчаа гэдэгтэй монголчууд санал нийлэх биз ээ. Түүний “Хэцүү анги” кинонд бүтээсэн догшин зантай Янжин захирлын дүр, “Гоёлын даашинз” киноны загвар зохион бүтээгч, “Ларьдма” киноны шоронгийн хянагч гээд тоглосон дүр бүхэн нь хүмүүсийн сэтгэлд нийцдэг, жинхэнэ наалдаж чаддаг билээ.

Монголын шилдэг жүжигчид төрөн гардаг УЭДТ-ийн залуу жүжигчид театраа орхисоор байна. Өнгөрсөн жил тус театрын нүүр царай болж байсан жүжигчид гэгддэг У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар гарсан. Тэд театраасаа гарч “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон.

Энэ эрхэмийг харсан хүн болгон инээдээ барьж чаддаггүй гэдэг. Хошин урлагийнханыг харахаар л инээд нь хүрээд байдаг гэж фэнүүд нь ярилцдаг. Маск продакшны жүжигчин М.Баярмагнай дуулна ч, бүжиглэнэ ч, гитар хөгжмийг хашраадаг нэгэн.

Дуучин Э.Төрмандах удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа аж. Тэгвэл дуучин залуу тоглолтынхоо үеэр “Lexus 470”-ууд эгнүүлж, цуваа үүсгэхээр шийджээ. Тоглолтын цуваанд нийт 50 автомашин багтсан бөгөөд энэ сарын 7-нд “Sky” их дэлгүүрийн үүдэнд 11:00 цагт цуглаж, хотын төв гудамжаар Хүй долоон худгийг зорих гэнэ. Мөн тэрбээр эхнэр О.Гансувдаа эзэмшсэн мэргэжилд нь эргүүлэн татаж, тайзан дээр хамтдаа гарахаар төлөвлөөд байгаагаа аж.

Монголын Хошин Урлагийн МАСК продакшны 2014 оны намар цагийн нээлтийн тоглолт “Монголоо Хайж Байна” инээдмийн хөтөлбөр 8 сарын 21-ээс эхлэн өдөр бүр 19 цагаас МҮЭСТО-нд тоглож байгаа. Энэхүү тоглолтын реклам хүмүүст ихэд таалагдсан. Тэгвэл рекламны хар зургийг жүжигчин П.Эрдэнэзаан буюу Заанаа гаргасан юм байна. Та бүхэндээ түүний рекламаа зурж буй сонирхолтой бичлэгийг хүргэе

Үргэлж шинийг санаачлан үзэгчиддээ байлдан дагуулдаг телевиз бол “UBS” телевиз гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ удаад тус телевизийн хамт олон “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийг боловсруулсан байна. Уг телевизийн шоунд салбар салбарын лидер залуус оролцохоо мэдэгджээ.