Ангилал: Эдийн засаг

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч, артерийн судасны бөөгнөрөл онош тогтоолгон, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэл ороод байсан юм. Түүний хагалгааны зардалд нийт 30 гаруй сая төгрөг шаардагдан, өөрийн зүгээс өгөх боломжгүй байдалд хүрч ард иргэдээсээ тусламж хүсээд байсан билээ.

Эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр хийл хөгжмийн тухай цоо шинэ уран бүтээлээ удахгүй сонсогчдод хүргэхээр ажиллаж байгаа ажээ.

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо иржээ. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа амарч байгаа аж. Түүний хань Д.Туяа нь эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Гэргий Д.Туяа нь Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм.

Солонгост амьдардаг бүжигчин З.Чингүүн Gillette брэндийн шинэ дүр төрхөөр тодорч, хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа. Түүний тоглосон реклам хүмүүст таалагдсан нь Азийн хэд хэдэн агентлагууд З.Чингүүнд кинонд тоглох санал тавьснаар илэрхий харагдана.

Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ.

“Хангайн цом-2019” яруу найргийн наадам өчигдөр Архангай аймагт боллоо. Энэ жилийн наадмын онцлог нь 20 дугаар зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болсон билээ. Тус наадмын тэргүүн байрт яруу найрагч Д.Цогбадрах, дэд байрт Н.Гантулга, гутгаар байрт Т.Амар-Амгалан, дөрөвт Б.Жамбалдорж, тавд Б.Хадбаатар нар удааллаа. Цэл залуухан яруу найрагчид хүч түрэн орж ирж, цээжиндээ багтаж ядсан шүлгүүдээр цэнхэрхэн хангайд найргийн хур асгаруулав.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өгчээ. С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв.

Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар шалгарчээ. Тодруулбал өнөөдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа бие даан цомог гаргахаар шуударчээ. Цомогт нь багтах анхны бүтээл нь “Би чиний хайртай бүсгүй” дуу болж байгаа аж. Өмнө нь шинэ бүтээл дээр ажиллахад “Гурван охин” хамтлагийнхаа хоёр гишүүнтэй хувааж ачааллыг хуваалцдаг байсан бол энэ удаад бие даан уран бүтээл хийхэд бүх ажлыг ганцаар амжуулах үүрэг хариуцлага ирж байна гэдгийг тэрбээр тодотгов.