Ангилал: Эдийн засаг

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нэгдүгээр сарын 12-ны өдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон. Тэрбээр энэ хугацаанд 34 кг турсан гэнэ.

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Харин хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарсан. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ.

“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Түүний хувьд тэргүүн миссийн титмийн эзэн болсны зэрэгцээ “Мисс спорт”, “Мисс бикини” шалгаруулалтуудын ялагч болсон юм.

“Яг түүн шиг 3” шоуны тав дахь дугаар өчигдөр /2018.06.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны тав дахь дугаарын ялагчаар жүжигчин М.Цэрэндолгор шалгарсан юм. Тэрбээр өчигдрийн дугаарт дуугүй киноны хаан хэмээн нэрлэгддэг Чарли Чаплины цорын ганц дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.

Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж, дуучин Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан 10 шилдэг дуу багтсан гэнэ.

Зүрхний дуун бол хорвоогийн уянга. Дуунд дуртай Монгол түмэн тэр дундаа хадам талдаа дархлагдан байдаг “Дархан бэр”-үүдийн маань магнайг тэнийлгэсэн нэгэн сайхан уран бүтээл мэндэллээ. “ДАРХАН БЭРИЙН ДУУ” дууны шүлгийг Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч зохиож, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөглөж, Монгол улсын Морин хуурын чуулга найруулан хөгжимдөж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ч.Алтантүлхүүр дуулж амилууллаа.

Баянхонгор аймгийн уугуул Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн хүү МУАЖ, МУУГЗ, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдорж нь бөөрний архаг дутагдал оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Дуучин П.Идэржавхлан “Хайранд минь итгээрэй” дуугаа клипжүүлэн өөрийн фенүүддээ болон сонсогч түмэндээ өргөн барилаа. Клипний гол дүрд тэртээ 7 жилийн өмнө “Учиртай гурван толгой” уран сайхны киноны Юндэн, Нансалмаа нарын дүрийг бүтээж байсан жүжигчин О.Амгаланбаатар, Б.Сайнаа нар дахин хамтран тогложээ.

Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулах Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авцгаалаа.