Монголын урлагийн нэрийг олон улсад таниулж байгаа рок, попын олон уран бүтээлчид бий. Тэдний нэг Монгол Улсын Гавъяат жүжигчин Ж.Алтанцэцэг Солонгос улсыг зориод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Пусаны Yeosu хотод болох Азийн фестивальд урилгаар оролцож ая дуугаа өргөх гэж байгаа аж.
Ангилал: Эдийн засаг
Үрийн зулай үнэрлэж, хэсэгтээ хошин урлагаас хол байсан жүжигчин И.Одончимэг уран бүтээлдээ эргэн орсон билээ. “Х-түц”-ийнхэн намрын ээлжит тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож, хэсэгтээ тайзнаа гараагүй байсан И.Одончимэг фэнүүдтэйгээ эргэн учрав.
Улс төр сонирхож стилл имижээ хүртэл өөрчлөөд авсан Ж.Жавхлан уран бүтээлээсээ түр хойш тавиад байгаа билээ. Тэрбээр сүүлийн гэр бүлдээ ихээхэн цаг гаргаж “сайн” аавын дүрд орж гэр бүлийнхэнтэй салхилах болсон гэнэ
“Х-Түц” продакшнаас өрх тусгаарласан гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нар суун, сална, хүүхэдтэй боллоо хэмээн нэг хэсэгтээ л хэвлэлийн “од” болцгоож байсан билээ. Гэтэл нялх охиноо бас хэвлэлийн “од” болгохоор зэхэж эхэлсэн бололтой. Учир нь дөнгөж төрсөн нялх охиныхоо зургийг гурван сая төгрөгөөр үнэлж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй, Т.Бархүү өөрийН продюсерлэсэн киноны төгсгөлд охиныхоо зургийг оруулж, аз жаргалтай гэр бүлийн амьдралын тухай уран яруу гэгч нь өгүүлсэн гэнэ.
1.Завхан нутгаараа овоглосон гавьяат жүжигчин С.Батсүх үсний засалтаа өнөө хэр нь өөрчлөөгүй яваа цөөхөн хүний нэг. Хит дуунаас гадна өөрийн гэсэн өнгө төрхөөр урлагийн ертөнцөд байр сууриа эзэлсэн энэ эрхэм гоёлын хослол, үндэсний загвар бүхий чамин хантаазнаас өөр төрлийн хувцас өмсдөггүй. Тайзан дээр өмсдөг гялгар хар гутлаа ч төдийлөн солих дургүй тэрбээр үсний хэв маягаа өөрчлөх тухай ер бодож байгаагүй гэсэн шүү. Богино зассан халимаг үсээ сайтар самначихаад тэргүүнээ гоёсонд тооцдог дуучин маань гурван ч удаа амьдрал зохиосон удаатай. Том хүү нь аавынхаа дуунуудыг дуулж, урлагийн ертөнцөд хөл тавих хүсэлтэй боловч мань эр огт зөвшөөрөөгүй юм билээ. Түүнийхээр, нэгэнт урлагийн хүн болохоор шийдсэн бол тайзан дээр өөрийн гэсэн дуу хоолой, өнгө төрх, авьяас чадварыг харуулах ёстой гэж үздэг учраас тэр гэнэ. Хэн нэгний дуулж, олон түмний хүртээл болгосон хит дуунуудаар өөрийгөө сурталчлах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүст
Хошин урлагийн “акул”-уудын нэг болох Х-Түц продакшны анхны гавъяат И.Одончимэгийг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Ажил мэргэжлээс гадна хувийн амьдралаасаа үргэлж бусдын анхаарлыг татаж байдаг тэрбээр өнгөрсөн жил хоёр дахиа нярайлж дахин охинтой болсон бөгөөд тун удалгүй бас зээ охиноо өлгийдөн авсан. Хорь гаруй жилийн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тэрбээр өнгөрсөн “Март-8” буюу Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нөхрөөсөө алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж бэлгэнд авсан. Энэ цагаас эхлэн тэднийг хэзээ хуримлах бол гэсэн хүлээлт үзэгч, фэнүүдийнх нь дунд үүссэн байх.
Ирэх сарын 29, 30-нд арван таван насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гэж байгаа “Номин талст” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлдээ ороод тун ч завгүй байгаа. Энэ хугацаанд сонсогчдын одоо ч сонсох дуртай олон уран бүтээлийг хүргэж чадсан. Хамтлагийн залуус хувийн уран бүтээл, ажлаа хийж түр завсарлаад байсан ч ийнхүү арван таван жилийн ойгоор нэгдэж байна. Гэхдээ хувийн уран бүтээлээ тасралтгүй хийж ирсэн бөгөөд дуучин Дэлгэрмөрөн “Хар сарнай”-ийн Амараа, Лхагваа нартай хамтарсан тоглолт хийх гэж байгаа. Харин хамтлагаасаа хамгийн хөдөлгөөнтэй, хөдөлмөрч Хаянаа газар тариалан, уул уурхай зэрэг салбарт хүч үзэж байгаа аж.
“Рок, попын Вандан, Дуламсүрэн хоёр” хэмээн хошигносон нэр зүүж яваа ч урлагтаа үнэнч байж, сайхан дуунуудаараа өөрийн фэнтэй болсон МУСТА дуучин Анхаа, Халиунаа хоёр олны жишгээр 11 дүгээр сард тоглогдох шинэ концертондоо бэлтгээд тун завгүй байна.
Харин Монгол даяар найр, наадмын сезон орсон энэ цаг үед хамгийн эрэлттэй байгаагийн гол шалтгаан нь МУГЖ Г.Бүрнээбаярын анх дуулсан хөгжмийн зохиолч, МУГЖ Г.Энхбаярын зохиосон “Сүүн цагаан хурим” дууг дахин шинэчлэн дуулсан явдал юм. Олон жил энэ хоёр дуучин “Сүүн цагаан хурим” дууг байнга дуулж байгаа бөгөөд нэг хуриман дээр барагцаалбал 1-1.5 сая төгрөгөөр дуулдаг гэнэ.
“Номин талст” хамтлаг тарснаас хойш хамгийн идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь Хаянаа билээ. Тэрбээр уран бүтээлээ туурвихын зэрэгцээ уул уурхай, газар тариалангийн салбарт хүч сорьж, хажуугаар нь эх орныхоо хөгжилд санаа тавьдаг. Мөн түүний хамгийн эмзэглэж явдаг зүйл нь зарим хүмүүс урлаг, спортоос улстөрд орох ёсгүй мэтээр шүүмжилдэг явдал гэнэ. Түүнийхээр бол дуучин, тамирчин хэн ч байсан ялгаагүй улстөрч болох боломжтой бөгөөд залуу хүний хувьд эх орныхоо хөгжилд ямар нэгэн байдлаар гар бие оролцох ёстой гэж үздэг аж. Мөн түүний эхлүүлсэн бизнес маш амжилттай өргөжиж байгаа бөгөөд “Акуа Монгол” нэртэй усан парк байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ.
Билэг танхай яруу найрагч Ц.Хулан 16 настайдаа “Хотын модод” гэж нэг намын дарангуйллыг эсэргүүцсэн шүлэг бичиж байжээ. Улаан уруул, цаанаа л донжтой хувцасладаг тэрээр нэгэн ярилцлагад: “Би хэзээ ч турья гэж бодож байгаагүй. Байгалаасаа сэтгэл хангалуундаа биш надад ерөөсөө өөрийгөө гэх хугацаа одоо ч гардаггүй. Давхиад өнгөрч байгаа адуу шиг явуут дундаа уруулаа будаад, ширээний ард хэдэн цаг овойтол сууж юм эрээчээд, гарч ирээд дэлгүүрт орно, гэртээ бол 16 үйлдэлтэй ногоо хэрчдэг комбайн шиг байдаг” гэсэн юм.