Ангилал: Эдийн засаг

Урлагийнхан гэж хаа явсан газартаа хөгжилтэй дурсамж үлдээдэг улс. Социализмын үед уран бүтээлчид хөдөө орон нутгаар явж, тоглолт хийдэг байсныг хэн хүнгүй л мэдэх биз. Нэгэн удаа театрын жүжигчид томилолт аваад Завхан аймгийг зорьж л дээ. Гэтэл аймагтаа томоохонд тооцогдох цайны газарт нь тухалсан жүжигчид хоол идэх гэж баахан хөглөсөн аж. Учир нь, цуйвангаас өөр сонголт байхгүй тул аргагүйн эрхэнд захиалж автал баахан үс ноос харагдсан юм байх. Хоолныхоо үс, хялгасыг түүж идэх гээд бараагүй жүжигчид ихэд бухимдан уг цайны газраас гарч явтал “Хөх чоно” С.Дамдин гуай шатан дээр буруу хараад сууж байхтай таарчээ. Тэд чухам ямар учраас бусдаас зайдуу газарт чимээгүй суух болсон шалтгааныг нь асуутал мань эр “Харанхуйд идвэл үс ноос нь харагдахгүй амар юм” гээд хээвнэг хэлчихээд хоолоо идэж эхэлсэн гэнэ лээ.

“Аргагүй амраг” аялан тоглолтоо хөдөө орон нутагт сонирхуулаад ирсэн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа бухимдлаа ийн илэрхийлэв. Тэрбээр өнөөгийн урлагийн үнэ цэнэ “дуучин” нэр зүүсэн чадваргүй хүмүүсээс болоод ихэд унаж байгаа талаар илэн далангүй ярьсан юм. “Өнөөдөр хэн дуртай нь дуучин нэр зүүчихдэг болж. Тоглолт, арга хэмжээнд хүртэл үнэгүй очиж дуулаад бидний нэр төрийг уландаа гишгэж байна. Тиймээс би урьж залсан бүхэн рүү явдаггүй. Уучлаарай, урлагчингууд аа.

Автомашинуудыг улсын дугаарын цифрээр нь ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан.
Энэ захирамжийн дагуу иргэд ажлын таван өдрийн ердөө ганц хоногт нь л машинаа унахгүй байх ёстой. Гэвч зарим иргэдэд энэ ганц хоногийн явган алхалт байж боломгүй зүйл мэт санагдаж байгаа бололтой. Твиттерийн хэрэглэгчид дугаараа сольж буй олон зургийг “жиргэж” заримыг нь бүр Замын цагдаагийнхан барьж, хариуцлага хүлээлгэсэн ч удаатай.
Тэгвэл энэ удаа гавъяат жүжигчин Аглуугийн нэгэн автомашины дугаарыг сольж байгаа зураг твиттер, фэйсбүүкээр цацагдаж интернэтэд багагүй шуугиан тариад байна.

“Найрын ширээний ууц”, Амьгүй албат”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийнхээ дүрээр ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Г.Мягмарнаранг монголчууд андахгүй.

Монголын шүлэг, яруу найргийн зохиолын томоохон төлөөлөгч Бавуугийн Лхагвасүрэн өөрийн фейсбүүк хуудсыг нээжээ. Тэрээр өөрийн уран бүтээлүүдийг фейсбүүктээ байрлуулж уншигчиддаа толилиулж байгаа ажээ. Түүний фейсбүүкт нэвтэрч сайхан шүлгүүдийг нь Энд дарж уншаарай…

Олны танил хүмүүс өөрсдийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг зарим олны танил хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Тэдний цуглуулга их мөнгөөр үнэлэгдэх тул бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байдаг билээ.

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд төрийн дээд шагнал хүртсэнийхээ хүндэтгэлийн цайллагийг энэ сарын 15-нд хийхээр урлаг, соёлынхонд урилгаа тараагаад эхэлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийд монголчууд уртын дууг, италичууд дуурийг бүтээсэн. Рок поп гэхээр гадаадын хөгжим гэж манайхан санадаг. Д.Болд бол үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монгол өөрийн рок поптой боллоо. Шинэ урсгал гаргаж ирсэн Д.Болдод рок попынхноос анхны төрийн шагнал хүртээж байна”

“Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэрэг олон кинонд тоглож авьяаслаг жүжигчин болохоо харуулж яваа жүжигчин Г.Золбоотыг монголчууд андахгүй. Дэлгэцэнд төдийгүй тайзны урлагт хүч үзэж яваа энэ жүжигчний талаар уншигчдадаа сонирхуулъя.

Жүжигчин Анхням Монголын кино урлаг төдийгүй хилийн чанадад авьяас чадвараараа үнэлэгдэж яваа урлагийн сайхан бусгуйчуудийн нэг, Тэрээр “Хоёр өдөр, гурван шөнө сексийн эрх чөлөө” зэрэг кинонд нүцгэлж, эротик дүр бүтээснээс хойш тайчигч” эротик хадагтай гээд олон янзаар цоллүулж эхэлсэн. Харин тэрээр дүртайдаа нүцгэлдэггүй ажээ. Кино зохиолд зайлшгүй эротик хэсэг байх ёстой гээд бичигдчихсэн болохоор жүжигчин хүн тоглохоос аргагүй.

Амьдралаа би чамд хайртай” хэмээн дуулж, уран бүтээлээрээ олонд танигдсан гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр нэг хэсэг “Дэлтэй шувуу”-гаар дэвсэн гэхэд хилсдэхгүй. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай амьдралаа холбож, цэрэг эрсийн хайрын захидалд умбаж явсан дуучин бүсгүй өдгөө “Чөлөөт уран бүтээлч” гэх нэрийг өөртөө авсан билээ. Шавилхан биетэй царайлаг дуучин маань уран бүтээлийнхээ оргил үед өөрөөсөө 20 насаар дүү залуутай ханилж найман жил амьдарсан ч гэлээ, туурга тусгаарласандаа огтхон ч харамсдаггүй нэгэн. Учир нь, гурван хүүхдийнх нь эцгээс ч илүү хайр халамжийг мэдрүүлэн түүний амьдралыг утга учиртай болгосон учраас тэр гэх. Дуучин бүсгүй цэргийн дүрэмт хувцас, урт хормойтой гоёлын даашинзнаас өөрийг сольж өмсөх дургүй байсан ч сүүлийн жилүүдэд үндэсний загвартай чамин дээлээр гангарч эхэлсэн. Харин өнгөрсөн хугацаанд огт өөрчлөөгүй түүний стиль бол үс засалт юм. Хэдийгээр үсчин, фото зурагчны чиглэлээр суралцаж төгссөн ч гэлээ, тэрбээр дууны урлагтай салшгүй холбогдсон учраас энэ сонголтондоо үнэнч үлдсэн гэдэг. “Намхан нуруутай болохоор үсээ урт ургуулья гэж ер бодож байгаагүй. Тэгээд ч энэ засалт миний нүүр царайд их зохисон, бас залуухан харагддаг” гэж нууцаа задалсан гавьяат Э.Бүрнээбаяр гэрийн нөхцөлд шаггүй сайн үсчин, гоо сайханч болчихдог гэсэн шүү.