“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота нар саяханаас салсан гэх таагүй мэдээ дуулдлаа.
Тэд хоёрхон жилийн өмнө үрийн зулай үнэрлэж, хөөрхөн хүүдээ Анар хэмээн нэр хайрлан өлгийдөн авсан билээ. “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар эхнэр дуучин Ж.Акбота нь Турк, Казакийн цустай эрлийз тун ч дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог юм билээ.
Ангилал: Эдийн засаг
Оюутны эрх ашгийн төлөө ажилладаг Монголын Оюутны Холбоо ээлжит ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Өмнө нь энэхүү холбооны ерөнхийлөгчөөр сангийн дэд сайдын албыг хашиж байсан Ч.Ганхуяг байсан ч түүнийг оюутны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна хэмээн үзэж огцрох шаардлага хүргүүлээд байсан. Харин тэрээр УИХ-ын сонгуульт ажлаасаа болоод өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн суудлаасаа түдгэлзэн энэ хугацаанд МОХ нэг хэсэг байр суурьгүй ганхсан гэж болно.
Тайландад хүйс солиулах хагалгаа хийлгээд ирсэн Ганбууш өөрийн гоо сайхандаа өмнөхөөсөө илүү анхаарах болжээ. Тэрээр хамгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Эхлээд Тайланд яваад зарим нэг эмчилгээгээ хийлгэчихээд ирье гэж бодож байгаа. Нүүрэндээ алтан утас гүйлгүүлж магадгүй” гэж өгүүлжээ. Мөн тэрээр цааш нь хэлэхдээ “Одоо миний насны эмэгтэйчүүд хагалгаанд ороход яг тохиромжтой. Тэрнээс хорин хэдтэйдээ мэс засалд орж залуу насаа эвдүүлээд яах юм бэ? Би дуучин Ануг ойлгодоггүй. Үнэхээр хөөрхөн охин. Тэгээд яагаад дахин дахин хагалгаанд ороод байдаг юм. Хүний залуу насны өнгө жавхаа бол гоё шүү дээ. Та нар бол үүнийг мэдэхгүй. Миний насан дээр очихоороо л ойлгоно.” хэмээн учирлажээ.
“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука өнгөрсөн хоёрдугаар сард анхны бие даасан “I аm in Love” цомгоо худалдаанд гаргасан билээ. Тус цомог нь 12 дуутай бөгөөд тэрбээр анхны цомогтоо багтсан дуунуудаа клипжүүлэн фенүүддээ хүргэсээр байгаа юм.
Тэгвэл энэ удаад тэрбээр “You and me” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Ука энэхүү дуугаа “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Д.Одбаяр буюу Окитой хамтран дуулжээ. Укагийн шинэ клипийг нь “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийжээ.
Монголдоо цөөхөн гэгдэх охидын хамтлагийг олшруулах зорилгоор хийгдэж эхэлсэн “Make in the bad” нэвтрүүлгийн хоёр дахь дугаараас гарсан Extacy хамтлагийн охид нэлээдгүй паян ихтэй. Ам барьж дуулаад баригдана, тайзан дээрээ бүдэрч унана гээд асуудал их. Хамгийн гол нь хүмүүс тэднийг шинэ гарч ирсэн хамтлаг гээд ойлгох ч дасгал сургуулилт, спонсор гээд бүх зүйлийг нь амжуулж хийдэг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн хувьд энэ бүхэн ичгэвтэр биз ээ. Харин дуучин Алтаа маань энэ бүхэнд төгсгөл хийж цэг тавихын тулд хамтлагийн охидыг цөөлж цомхотгосон бол тун удахгүй хамтарч тоглолт хийх гэнэ. Үүнийг сонссон зарим нэгэн аргаа барсан Алтаа амьд тоглолт ямар байдгийг өөрийн биеэр үзүүлэх нь дээ хэмээн ярьж буй сурагтай
Дуучин Ч.Ану “V” студийнхэнтэй хамтран уянгын дуун дээр ажиллаж байгаа ажээ. Мөн тэрээр удахгүй болох энергийн төвийн уулзалтаараа Малайз, Сингапур, Таивань, Хайнанаар аялах гэнэ. Ч.Анугийн хувьд энэ зуныг уран бүтээлийн ажилаа хийн завгүй өнгөрөөсөн юм. Түүнчлэн өөрийн нэрийн эмзэг, зөөлөн, анхилуун үнэртдэг үнэртэй усыг гаргахаар гадаадын томоохон судлаач, шинжээч болон компаниудтай хамтарч ажиллаж байна.
Төрийн шагнал авснаасаа болж түмний ад болж яваа, түрийвчээ зузаатгахын төлөө үхэн хатан зүтгэдэг хэмээн адлуулах болсон “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Харин тэрбээр өөрийнхөө уран бүтээлийн завсраар Монголын рок, попын шинэ залуу уран бүтээлчдэд дуу өгөхдөө нэн харамч гэнэ шүү. Сайн аялгуу, шүлгээ өөрөө дуулж, хит болохгүй яахав дээ гэснийгээ өндөр үнээр бусдад зардаг сураг сонсдов.
Поп хатагтай Сараа, эрос хатагтай Ариунаа, Поп дива дуучин С.Алтаа, Наран нарын араас тэс өөрөөр дуулж, үзэсгэлэн гоо бие галбираараа олны анхаарлыг татсан дуучин Р.Лхамаа сүүлийн үед хотын шөнийн уушийн газруудад амьд хөгжмийн хамтлагуудтай дуулах болсон нь олны анхаарлыг татаж эхэллээ.
Урлаг соёл, бизне сийн салбарт хүч үзэж яваа дуучдын нэг Ч.Уранхолбоо буюу Ануг дугаарынхаа “Яг одоо” буланд урилаа. Тэрбээр “Гала” хамтлагаас өрх тус гаарласан үеэсээ имиж дээ ан хаа рал тавьж, Азийн нэр хүндтэй наадамд орол цон амжилт гаргасан билээ.
Жүжигчин Одончимэг хуримаа хийхээр бэлтгээд тун ч завгүй байна. Анхныхаа нөхрөөс салж, охинтойгоо хоёулахнаа олон жил амьдарсан жүжигчин Одончимэг дөчин насын босго давсан хойноо өөрөөсөө олон дүү царайлаг залуутай дэр нэгтгэх үед олон хүн тэдний хайр сэтгэл хамтын амьдрал бат бэх байна гэдэгт эргэлзэж байлаа. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулж, Бархүүгийнх гэдэг өнөр өтгөн айл гал голомтоо бадрааж, үрийн зулай үнэрлэж, бас зээ охиноо хүлээж аваад удаагүй байна. Тэд Зайсангийн аманд хагас тэрбумын үнэтэй байр захиалж, “Шилмэл гоёл” компанид хуримын даашинзаа оёулахаар захиалга өгчээ.