Ангилал: Эдийн засаг

Хэдхэн хоногийн өмнө элхийн гоо сайхны олимп буюу “элхийн мисс”-ийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод болж Хятадын оролцогч миссийн титмийг тэргүүндээ залсан.

Уг тэмцээнд манай улсаас Х.Баярмаа гэх бүсгүй оролцсон бөгөөд “Далайн эргийн гоо үзэсгэлэн” номинацийн шилдэг 40, “Авъяаслаг мисс” номинацийн шилдэг 15 оролцогчын нэгээр шалгарч чамлахааргүй амжилт үзүүлсэн. Х.Баярмаа нь СУИС-ыг төгссөн бөгөөд “Шилдэг өнгө” продакшны жүжигчнээр ажилладаг. Тэрбээр “Шилдэг өнгө” захирал Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарийн охин гэдгийг мэдэхгүй хүн ховор.

“Quiza and answer” нэвтрүүлгийн анхны дугаарт орсон зочдын сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Энэ бол үзүүлбэрийн цаг.

Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байснаас хойш тэр чамгүй өөрчлөгдөж. Хайрын дууч гэгддэг байсан бол өдгөө Монголын таван дивагийн нэг, R&B стиль, бүр хип хоп ч дуулчихдаг ахмад дуучдын эгнээнд оржээ. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн долоо хоногт 30 нас хүрсэн тэрбээр төрсөн өдрөө найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн сурагтай.

Урин дулаан зун цаг улирч, урлагийнхны сезон эхэллээ. Одоо тоглолтоо хийх нь хийж, шинэ CD-ээ олны хүртээл болгох нь ч болгох биз. Харин энэ намар Монголын рок, поп урлагт өөр, өөрсдийн орон зайг эзэгнэсэн хоёр хамтлаг 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ. Тэд бол “Sweetymotion”, “Номин талст” хамтлагийнхан юм. “Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу” гэдэгчлэн Монголын урлагт хүчин зүтгэсэн он жилүүдээрээ чацуурхсан тэд 15 жилийнхээ ойн үеэр хамтдаа дуулж, сюрприз барих гэнэ.

“Sound of Kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяа “Silence white 2012” шоунд цав цагаан гоёлтой зочлов. Тэрбээр өрөөсөн ханцуйтай, мөнгөлөг товруун чимэглэлтэй, салангид загвар бүхий захтай, бэлхүүсээ гаргасан өвөрмөц майк, цагаан шортоор гоёсон нь олны харааг булааж байсан юм. Түүнчлэн цав цагаан шоунд зориулан хумсандаа “French manicure” хийлгэсэн байлаа.

Залуусын дунд ид шуугиулж буй охидын хамтлаг “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзултай уран бүтээл болоод бусад асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

Багадаа гэр хороололд амьдарч, түлээ нүүрс болон ус зөөх ажилд нухлагдаж явсан хийлч Дээгий ядуу тарчигхан

амьдралыг үзэн яддаг. Тиймдээ ч гадаад эрчүүдтэй нэр холбогдож, өөрөөсөө олон насаар ах хоёр ч эртэй амьдрал холбосон гэж үеийнхэн нь ярьдаг юм билээ. Үнэн худлыг бүү мэд. Харин саяхан Марк Бейлли хэмээх харь эртэй гэрлэлтээ батлуулсан хийлч бүсгүй маань “W” нэртэй клуб нээсэн гэнэ. Өрх толгойлсон ядуу зүдүү амьдралтай эмэгтэйчүүдэд туслах зорилгоор байгуулсан клубын үйл ажиллагаа тун удахгүй жигдрэх гэнэ.

“Universe best songs” наадмын анхны ялагч, дуучин Ч.Цэлмүүн Н.Алтанхайрхан хэмээх өвөрмонгол залуутай цуутай хурим хийлээ. Тэрбээр дуучин хүний хурим учраас дуу хуураар цалгиж байхаар хуримын хөтөлбөрөө бэлджээ. Гэтэл түүний хуримын цайллага болсон “Blue sky” цамхагт хоёр цаг гаруй цахилгааны хязгаарлалт хийсэн байна.

Энэ үеэр хуриманд уригдсан хамтлаг дуучид “ориг”-оороо дуулахаас татгалзаж, бяраа таниулсан бол нийтийн дуучид харин ч нэг завшааныг ашиглан найр, наадмыг хөгжөөж, уярааж чадсан гэнэ. Мөн дуучин С.Наран өвөрмөц, чадалтай хоолойгоороо хурсан олныг уярааж рок попынхноос хамгийн том бэлгийг барьжээ.

Нэгэн үе “Хувьсал” продакшны гол дүр төрх нь болж явсан жүжигчин Ууганаа ёстой л азтай эр бололтой. Тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг нартай оюутны ширээнээс их урлагийн тайзнаа хамтдаа гарч, авьяас билгээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн шигээ үг яриа, үйл хөдлөлөөрөө бүсгүйчүүдийг ч байлдан дагуулдаг аж. Жүжигчин залуу маань өнгөрсөн амралтын өдөр хөтлөгч Тэнгисийн хамт дуучин Анугийнд зочлов. Дуучин Анугийн даашинз нь ч ягаан, өрөө нь ч бас ягаан.

Хоолойн чадал чансаагаар хамаагүй доогуур үнэлэгддэг ч гадаад байдал, сэргэлэн зангийнхаа хүчээр олонд танигдаж,

“од” гэх тодотголд багтах болсон дуучин Нарагийн тухай эерэг, сөрөг олон мэдээлэл цацагддаг. Өмнө нь бараг чармай шалдан шахуу цэнхэр дэлгэцээр гарч, хээ шаагүй задгай яриатай гэж олны шүүмжлэлд нэлээд өртдөг байсан тэрээр сексийн тухай ч ярихдаа илэн далангүй “Миний хувьд секс их чухал. Үнэнийг хэлэхэд, би сексгүйгээр байж чадахгүй. Гэхдээ цаг ямагт сексийг хүсээд хайгаад явдаг гэсэн үг биш л дээ. Ер нь хүн болгон л сексгүйгээр байж чадахгүй биз дээ. Тийм ээ, сексийг зарим нэг нь хэрэглээ гэж ярьдаг. Хэрэглээд байх нь ч юу юм бэ. Өнөөдөр тэдэн цагаас эмээ уух ёстой гэдэг шиг өнөөдөр би секс хийх ёстой гэдэггүй биз дээ.