Ангилал: Эдийн засаг

“Стриптиз блюз” жүжигт нүцгэлэн эрчүүдийг хуйлруулж явснаа бодвол жүжигчин Р.Анхням өдгөө намба суусан даруухан эмэгтэй болж. Гэхдээ л түүний нүцгэн бие, эротик үйлдэл кино дэлгэцнээ цөөнгүй харагддаг.

Олны танил эрчүүдтэй амраглаж явснаа “Амархан дурладаг шигээ амархан хагацдаг” хэмээн тайлбарласан жүжигчин бүсгүй сүүлийн үед үнэт чулуу шигтгэсэн сүйн бөгжөөр гангарч эхэллээ. Энд тэндхийн арга хэмжээнд оролцож, элдэв загварын хувцас өмслөө ч мөнөөх бөгжөө огт солихгүй. Бас царайлаг бүсгүйн хуруунд бөгж зүүж, гэрлэхийг зөвшөөрүүлсэн азтай залуугаа ч нуугаад сүйд болох нь гайхалтай.

Нэгэн үе монголын урлагийн ертөнцийг өөрийн гоо үзэсгэлэнгээрээ чимж явсан жүжигчин О.Энхтуул Улаанбаатарын унаган охин бөгөөд жүжигчин С.Өлзийхүүтэй хамт дөчин мянгатад бужигнаж өсчээ. Тэрбээр С.Өлзийхүүгээсээ түрүүлж мэргэжлээ сонгосон болохоор найзыгаа жүжигчин болоход нь их нөлөөлсөн гэдэг. Мөн тэрбээр сургуулиа төгсөөд УДЭТ-д орж, алтан үеийнхнээс суралцаж, мөнгөн үеийн жүжигчидтэй хамт нэг тайзнаа гарч байсандаа сэтгэл хангалуун явдаг аж.

Нэгэн үе монголын урлагийн ертөнцийг өөрийн гоо үзэсгэлэнгээрээ чимж явсан жүжигчин О.Энхтуул Улаанбаатарын

унаган охин бөгөөд жүжигчин С.Өлзийхүүтэй хамт дөчин мянгатад бужигнаж өсчээ. Тэрбээр С.Өлзийхүүгээсээ түрүүлж мэргэжлээ сонгосон болохоор найзыгаа жүжигчин болоход нь их нөлөөлсөн гэдэг. Мөн тэрбээр сургуулиа төгсөөд УДЭТ-д орж, алтан үеийнхнээс суралцаж, мөнгөн үеийн жүжигчидтэй хамт нэг тайзнаа гарч байсандаа сэтгэл хангалуун явдаг аж. Түүнийг ид бүтээх насандаа Герман эр дагаж харьд одсон хэмээн шүүмжилдэг ч хүүхдүүдээ том болохоор эх орондоо ирж, эргэн тайзнаа гарахаар төлөвлөж байгаа гэнэ.

Монголын загварын ертөнцөд ялдам дүр төрхөөрөө өнгө нэмсэн бүсгүй бол яах аргагүй мисс Ч.Содтуяа юм.

Хэдийгээр түүний анхны амьдрал бүтэлгүйтсэн ч охинтойгоо амар, жимэр амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа “ Би мөнгө харж амьдралаа сонгоогүй. Хайр сэтгэлээ дагаж, охиныхоо аавтай гэрлэсэн ч харамсалтай нь бүтэлгүйтсэн. Гэхдээ би хэзээ ч хайраар дутаагүй. Хүүхэд байхдаа ч аав, ээжийнхээ үлгэрийн гэмээр сайхан хайранд умбаж өссөн” гэжээ. Дашрамд дурьдахад мисс бүсгүй маань чөлөөт цагаараа охинтойгоо эмээ дээрээ зочилдог бөгөөд далимд нь салхинд гарч, алжаалаа тайлдаг гэнэ. Түүнчлэн тэрбээр хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа там болгохгүй байхыг охидуудад үргэлж зөвлөдөг бөгөөд сайхан хайртай учирна гэдэгтээ итгэлтэй байдаг аж.

Олны анхаарлын төвд байнга байдаг бүсгүйчүүдийн нэг нь яах аргагүй топ модель Д. Пүрэвсүрэн. Загвар өмсөж, улмаар жүжигчний мэргэжил эзэмшин, «од» болох замаар эргэлт буцалтгүй замнасан Пүүжээ арван хэдэн настайгаасаа өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байсаар… Дунд сургуулиа дөнгөж төгссөн жаахан охин «алтны магнат» гэгдэх Ц.Мянганбаярын гэргий болж, охиныг нь төрүүлж өгсөн.

“Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны танил болсон жүжигчин Б.Навчааг танихгүй хүн нэгээхэн ч үгүй бизээ.

Кино болгонд хашгичиж гуугачсан, галзуу авгай нарын дүрд тоглодог Б.Навчаа хамгийн сүүлд “Помогите нам” 2 буюу “Хувиаргүй нислэг” кинонд мөн л “галзуурсан” дүрд тоглосон аж. Харин жүжигчин маань үүнээс хойш хэн ч хэдэн ч төгрөг амласан дахин хэзээ ч галзуу солиотой авгай нарын дүрд огт тоглохгүйгээр шийдээд байгаа гэнэ.

Хуучин цагт урлаг, соёлын оддод гэр бүлийн тогтворгүй, архичин гэсэн нэр хаяг зүүж, гавьяа шагналаас нь хасдаг байсан билээ. Олон түмэн сайхан дуулсан, сайхан авьяастангууд руугаа архи барьж очин дайлах нэрээр амьдралыг нь үрдэг байсан цаг хэдийнэ өнгөрч, шинэ залуу уран бүтээлчид архи, хөнгөн явдлаасаа илүү гадаад үзэмжиндээ анхаардаг болжээ.

Энэ жил 15 насны ой нь тохиож байгаа “Sweetymotion” хамтлагийхан тоглолтын бэлтгэл ажилдаа оржээ. Мөн реппер Roket bay, “The Lemons” хамтлагтай хамтран шинэ уран бүтээлээ хийж байгаа гэнэ. Тэдний тоглолт ирэх аравдугаар сарын дундуур төлөвлөгдөж байгаа бөгөөд шинэ цомог гаргах гэнэ. 15 жилийн баярт зориулсан бэлгээ удахгүй задална гэнэ.

Хуучин цагт урлаг, соёлын оддод гэр бүлийн тогтворгүй, архичин гэсэн нэр хаяг зүүж, гавьяа шагналаас нь хасдаг байсан билээ. Олон түмэн сайхан дуулсан, сайхан авьяастангууд руугаа архи барьж очин дайлах нэрээр амьдралыг нь үрдэг байсан цаг хэдийнэ өнгөрч, шинэ залуу уран бүтээлчид архи, хөнгөн явдлаасаа илүү гадаад үзэмжиндээ анхаардаг болжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа дэлхийн 118 үзэсгэлэнт бүсгүй оролцож байгаа “Дэлхийн мисс-2012”-т эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр Авьяаслаг мисс төрөлд шилдэг 10, бикини төрөлд шилдэг 40, топ модель төрлийн шилдэг 47, үндэсний бүжгийн шилдэг 9-т багтаад байгаа бөгөөд энэ сарын 18-д болох дэлхийн миссийн эцсийн шалгаруулалтад оролцохоор болжээ. Тэрбээр мөн спортлог мисс төрлийн ярилцлага, Multimedia awards шалгаруулалтад үлдсэн гэнэ.