Ангилал: Эдийн засаг

Өөрийгөө Мино хэмээх гадаад нэрээр өхөөрддөг адтай нэгэн охин сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг багагүй татах болоод буй. Түүний жинхэнэ нэр нь Т.Номин. Тэрбээр “Sound of kiss” хэмээх охидын хамтлагт дуулж, урлагийн ертөнцөд анх хөл тавьсан. “Хайрлаж болох уу” уран сайхны киноны гол дүрд тоглож, чамгүй авьяастай жүжигчин болохоор харуулсан ч түүний карьер хүссэн хэмжээнд нь хүртэл өсч чадаагүй.
Хамгийн хачирхалтай нь, Мино хамтлагийнхаа нэрийг барьж “алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаяраас орон байр гуйсан учир хамтлагийнхан нь түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан гэдэг.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэж ааг омогтой, дэврүүн сэтгэлтэй, цайлган ч гэмээр дэгжин эр бий. Багадаа нэлээд дүрсгүй, бас ч гэж шаггүй дуулчихдаг байсан түүний тухай олон сонирхолтой түүх байдаг юм билээ.

Тухайлбал, мань эр дунд сургуульд байхдаа 24 удаа хацраа хорстол алгадуулж байсан гэх. Энэ талаар дуучин залуу маань “Би их шартай хүүхэд байсан шүү. Сургуульд байхдаа нэг удаа сахилгагүйтээд багшдаа алгадуулсан юм.

Нийтийн дууны ертөнцөд хөдөлмөрч, хүчтэй хоолойтой гэдгээрээ дуучин Г.Эрдэнэтунгалаг ялгардаг. Тэрээр бөх залууд дурлаж, охиныг нь төрүүлсэн ч улсын начин Сэр-Од өөр бүсгүйтэй хуримлаж, дуучин бүсгүйн сэтгэлд харуулсал үлдээн одсон гэдэг. Энэхүү гэгээн сайхан хайраа дурсан дуучин Г.Эрдэнэтунгалаг “Хайрлаарай” хэмээх сайхан дууг амилуулж, олны хүртээл болгосон билээ. “Хайрлаарай” хэмээх дууг сонсохоор сэтгэл гэгэлздэг гэж олон хүн ярьдаг. Магадгүй дуучин нь сэтгэлээ шингээн дуулсан болохоор илүүтэй ч сонсголонтой болсон байж мэднэ.

“Дижитал” хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр нарын дөрвөн хүн хар тамхи, хэрэглэсэн хадгалсан гэдэг үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шалгагдаж байгаа. Харин түүний бие нь тааруу байсан учраас түүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан.

Эрч хүчээр дүүрэн залуу дуучдын нэг бол яахын аргагүй дуучин Ану билээ. Тэрээр анх 16 насандаа найз Болороотойгоо “Гала” хамтлагаа байгуулж тэр үеийн охид залуусыг байлдан дагуулж, өөрсдийн гэсэн стилээрээ гайхагдаж ,байсан цаг саяхан. Харин тэднийг хамтлагаа орхиход олон олон фэнүүд нь сэтгэл дундуур байсан ч ганцаараа уран бүтээлээ хийн дахин гарч ирсэн Ануг хайртай фэнүүд нь халуун дотноор хүлээж авсан.Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн гэсэн бизнесээ ч амжилттай авч яваа чадварлаг бүсгүй.

Хакухо Даваажаргалыг авааль эхнэрээсээ салж байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугьж эхэлсэн нь саяхан. Энэ чимээ Монголд дорхноо л нэвтэрсэн. Тэр тусмаа “Монгол эхнэртэй суух гэж байна” гэх яриа хаанаас ч юм гараад ирсэн. Энэ ортой байж ч магадгүй гэх хүмүүсийн дуулиан шуугианыг дагаад тэрхүү нутаг нэгтэн нь хэн бэ? гэдэг асуулт урган гарч ирсэн. Тэгвэл саянаас Хакухогийн “Монгол гэргийн” сураг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг хэсэг шуугьсан нь тэр бүсгүй нь харин Дуучин С. Сэрчмаа болж таарсан. Хоёулаа олны танил болохоор дорхноо л цуу тарж нэг нь Хятад нөхрөөсөө, нөгөө нь Япон эхнэрээсээ салж байгаа болохоор одоо юу хэлэх вэ дээ.

Тайзаа дэлгэцээр сольсон энэ бүсгүй залуусын хараанд нэлээд өртдөг нь дамжиггүй. СУИС-ийг төгссөнөөсөө хойш

“Маск” продакшны уран бүтээлчээр ажиллаж байсан жүжигчин А.Гэрэлцэцэг энд тэндхийн арга хэмжээний хүндтэй хөтлөгч. Ажил ажил гээд гэрийн бараа хардаггүй шахуу түүнийг гэрийнхнээс нь авахуулаад ажлынхан нь хүртэл “хурдан гэр бүлтэй болооч ээ, нөхөр хүүхдийг чинь хармаар байна” гэж тэвдүүлцгээдэг ч харин Гэрэлээ “бүсгүй хүн хэзээдээ л эр хүний өмч юм болохоор хэзээ нэгэн өдөр айлын эзэгтэй болчихно. Залуу насандаа ихийг хийж бүтээмээр байна” гэж хээв нэг хариулчихаад явж байдаг гэсэн. Мисс Д.Ариунцэцэгтэй усны дусал шиг адилхан гэгддэг тэрбээр “амьдралд нууц амраг байх ёсгүй мөн хайртай хүнээ хардах нь байх ёстой асуудал” гэж хувийн амьдралдаа нэлээд хуучинсаг үзлээр ханддаг аж. Ямартаа ч залуу халуун нас, гоо үзэмжээрээ чимж яваа жүжигчин бүсгүй тун удахгүй аав ээжийнхээ хүслийг биелүүлж хувийн амьдралаа төвхнүүлэх сурагтай.

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг фенүүд нь жаахан юм болохоор л марзаганаж, инээд алдаж явдаг мэтээр төсөөлдөг юм билээ. Том биетэй болохоор нь ч тэр үү, зарим хүмүүс түүнийг сав л хийвэл хэн нэгэнтэй ноцолдож явдаг байх гэлцэх нь ч бий. Гэвч тэдний энэ таамаг буруу байж.

Тайзан дээр олны инээдийг бардаг жүжигчин залуу чөлөөт цагаараа гэртээ амрах дуртай нэгэн гэсэн. Тэр тусмаа, хэвтэж амрахаас илүү эхнэр хүүхдээ гарынхаа хоолоор дайлах гээд гүйчихдэг гэж байгаа. Цаг наргүй их ажил, шоу тоглолтынхоо дараа амрах зав чөлөө гарвал янз бүрийн хоол хийх гээд гэртээ “шигдчихдэг” хэмээн найзууд нь түүний талаар хошигнодог аж.

Xилийн чанадад суралцахаар одсон зохиолын дуучин Ч.Бат-Эрдэнэ Лондонгийн олимпийг нутаг нэгтнүүдтэйгээ үзэж сонирхсон байна. Олимпийн медальтнуудтай зураг авахуулах үеэр нь түүнийг харсан монголчууд “Ээнээ мөн үү. Пээ, ямар аймаар таргалаа вэ” гэж уулга алджээ. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ лав л арав гаруй кг нэмсэн харагдана лээ. Тэрбээр харьд амьдарч байгаа ч шинэ залуу уран бүтээлчдэд дууны сонголт, PR-ийн зөвлөгөө өгөх зэргээр тусалж дэмждэг.

Гэр бүлтэй болсноосоо хойш уран бүтээлдээ хойрго хандах болсон дуучин ВХ ажилдаа орлоо. Тэрбээр “Зөв бай” хэмээх шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа төдийгүй эхнээс нь шинэ уран бүтээлээ клиптэй болгож, телевизээр цацаж эхлээд байна. Саяхан л гэхэд дуучин Бэбэтэй хамтран дуулсан “Хаана байна” дуугаа олонд хүргэсэн бол “Dougie хийе” нэртэй шинэ клипээ гаргаад байна.