Ангилал: Эдийн засаг

1970, 1980-аад оны Монголын эстрад урлагт түүх болон мөнхөрсөн дуучин Баяр агсны хүү Б.Хонгор “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай энэ сарын 15-нд буюу маргааш нижгэр хурим хийнэ

Энэ талаар ойрын эх сурвалжаас тодруулахад “Б.Хонгор, Б.Анар нар сүүлийн хэдэн жил дотно үерхсэн бөгөөд “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай маргааш албан ёсоор гэрлэнэ.

Өнгөрсөн дөрвөн сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийчихээд ирснээс хойш амралтын байдалтай байсан “Мотив”‘ хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээгээс сүүлийн үеийн уран бүтээлийх нь сонин хачнаас сонирхлоо. Тус хамтлагийнхан шинэ цомгоо хэвлэлтэд явуулаад байгаа аж.

“Маск” продакшины жүжигчин Баярмагнай оюутан байхдаа ямар ч бүсгүйг “найрчихдаг” сэргэлэн нэгэн байж. Харин дуучин Оюумаад дурлаж нүүр өгөхгүй болохоор нь зургийг нь хүртэл нандигнан хадгалж, зурагтай нь ярьж суугаад дотуур байрныхаа хэсэг нөхдөд баригдаж хөгөө чирж байсан удаатай гэнэ. Түүнчлэн тэрбээр үргэлж ямар нэгэн зүйл сэдэж явдаг байдаг аж. Тухайлбал, хэдэн жилийн өмнө эфирээр ярилцлага өгч байхдаа “Дөрөвдүгээр сарын 1-нд “UB палас”-т үнэгүй тоглолт хийхээр болсон тул ирж үзээрэй” гэж хэлчихээд худлаа ярьснаа залруулахаа мартчихсан гэдэг. Гэтэл “UB палас”-т тоглолт үзэх гэсэн олон хүн цуглаад бөөн юм болж байжээ.

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн гарын ганц шавь гэгддэг Л.Насанбуян шинэ дүр төрхтэй болжээ.
Тэрбээр энэхүү зургаа фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

МУГЖ дуучин Т. Ариунаа одоогоос 20 жилийн өмнө монголын эстрад урлагт цахиур хагалан гарч ирж байсан. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг дуулснаар “од” болох замналын эхлэлээ тавьжээ. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм. Эрч хүчээр үргэлж дүүрэн байдаг дуучин Т. Ариунаа хоёроос гурван жилдээ шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаад үзэгч фенүүддээ гэнэтийн бэлэг барьдаг уламжлалтай.

“Гоёл-2009″ наадмын топ модель Ч.Уранбилэгийг үзэгчид МУГЖ Т.Ариунаагийн “Харамсал, харуусал” гэх дууны клипэнд тоглож байснаар нь сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг болох түүнийг тус клипэнд хамт тоглож байсан залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой байсныг загварынхан нь ярьдаг. Харин түүнээс өөр эр хүнтэй төдийлөн нэр холбогдож яваагүй “цэвэр” топ маань сүүлийн үед нэгэн сонирхолтой хайрын түүх эхлүүлээд байгаа бололтой.

Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон. Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон.

Богино хэмжээний киногоор үзэгчидтэй танил болсон найруулагч Б.Чингүүн шинэ уран бүтээлийн ажилдаа ороод тун завгүй байгаа аж. Энэхүү бүтээл нь бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд энэ төрөлд нэлээд гаршиж байгаагийн илрэл биз.

Тэрбээр Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж бодит амьдралаас сэдэвлэсэн кино хийж байгаагаар онцлог.

Хип хоп дуучин Quiza-гийн шинэ цомог тун удахгүй сонсогчдод хүрэх бололтой.

“Дунд голын дугуйлан” гэх этгээд нэртэй уг цомогт “Best friends”, “Хүртсэнээрээ амьдарья”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичье” зэрэг 13 дуу багтсан бөгөөд бичлэгийн ажил нь дууссан аж.

Хэвлэлтэд явахад бэлэн болсон уг цомгийг “Рro Sound” студид хийж, хөгжмийн найруулагчаар нь “Нэгүн” хамтлагийн А.Одбаяр ажиллажээ. Харин дуучин залуу цомгоо хэвлэлтээс гарсны дараа багахан хэмжээний тоглолт хийж, уран бүтээлээ тайлагнах юм байх.

Дуучин К.Номинжин Аръяабал бурханы номын цогцсоор бясалгадаг ажээ. Энэхүү бясалгал нь энэ яваа насандаа өөрийнхөө дотоод мөн чанартай холбогдож, хэн бэ гэдгээ ухаарч, төгс гэгээрэх боломжийг олгодог байна. Тэрээр авшиг хүртсэн бөгөөд бясалгаад долоон жил болж байгаа гэнэ. Авшиг хүртэхдээ тэрээр таван сахил сахиж, бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг гучин минут бясалгах ам тангараг өргөжээ.