Ятга хөгжмөөр бие даасан уран бүтээл туурвидаг Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ Улаан-Үд хотын Филармонид “Ятгын хатан хаан” уран бүтээлийн бие даасан тоглолтоо өнгөрсөн сарын 26-ны үдэш хийсэн билээ. Буриад зон олныг ятгын аялгуугаараа баясгасан түүнийг тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ ажилласан юм. “Ятгын хатан хаан” хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн Ч.Мөнх-Эрдэнийг Буриадын ард түмэн хэрхэн хүлээн авч, түүнийг ямар авьяаслаг хөгжимчин болохыг харуулсан бичлэгийг хүргэж байна.
Ангилал: Эдийн засаг
Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүллж байгаа талаараа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр орой Монгол бөхийн өргөөнд Илгээлтийн эзэд тоглолт боллоо.
7 сая үзэгчийн анхааралд өртсөн Э.Анужин Universe Best Songs-д хүч үзэж байна
“Шинэ үе”-ээс эхэлж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа Т.Баттулга буюу Батушкаг шинэхэн бүтээлд тогложээ. “Буруу эргэлт”, “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна”, “Учрал” зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн.
Тэрбээр дандаа даруухан залуугийн дүрд тоглодог таныг эротик кинонд тоглуулах санал ирвэл хүлээн авах уу хэмээн асуухад “Хүлээж авна. Эротик бол порно биш шүү дээ. Ажиллаж үзнэ. Хүйтэнд нимгэн, нойтон хувцастай зураг авахуулах хүнд юм билээ. Даараад эрүү чичрээд, үгээ хэлж чадахгүй. Гэтэл киногоо үзээд суухад нөгөө даарч хөрсөн нь мартагдчихаж байгаа юм. Тэр үед мэргэжлээрээ улам бахархдаг болсон” хэмээв.
Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгон, үзэгч олны төдийгүй уран бүтээлчдийн талархлыг хүлээсэн шилдэг бүтээлүүдээ дэлгэцэнд гаргаж буй “Хувьсал” продакшныг У.Уранчмэг гавъяатгүйгээр төсөөлөх аргагүй биз ээ. Улсын драмын эрдмийн театрын өмнө барьдаг шилдэг жүжигчдийн нэг гэгдэж явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэн хүний сэтгэлд хоногшиж, эчнээ танил болсон нэгэн.
Хувьсал продакшны тав дахь бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” кино нээлтээ хийж үэзгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Тэгвэл уг кино дээр гардаг Агуйн нууцыг жүжигчин А.Ганчимэг задаллаа.
Тодруулбал, зураг авалтын 20 хувь нь үзэсгэлэнт “Агуйн” хэсэг юм. Тус агуйг киноны Ерөнхий найруулагч /МУГЖ/ У. Уранчимэгийн санаачлагаар “Павильонд” хийж урласан бөгөөд агуй нь 15м урттай, 8м өргөн, 4м өндөртэй Монголын кино ертөнц дахь анхны томоохон хэмжээтэй агуй болсон юм.
Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтоос айв уу гэлтэй үйл явдал болов. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр төлөвлөгдөөд байсан мэргэжлийн боксын рингэн дээрх тав дахь удаагийн тулаан нь цуцлагдлаа.
Түүнтэй өрсөлдөгч Рафаэль Васкес тулаанаас татгалзсан нь энэ юм. Энэ тухай Н.Төгсцогт өөрийн цахим хуудсандаа ” За бараг л жиндээ ороод бүх зүйл бэлэн болчихсон байлаа. Даанч өрсөлдөгч маань тулаан хийх боломжгүй болчихлоо! Зүгээрээ #Биүргэлжбэлэн” хэмээв. “King Tug” Н.Төгсцогт мэргэжлийн бокст 4 тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялчихаад байгаа билээ
Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина.
Одод ээжтэйгээ
Д.Ганцэцэг “Цом авч чадахгүй байвал хоёр хүүхдийнхээ төлөө амьдар гэж өөртөө хэлсэн”