Ангилал: Эдийн засаг

Монгол туургатны их ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон этно “Алтай” хамтлагийн тоглолт Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 26-ны үдэш болж, буриад зон олны чихийг ятгын аялгуугаараа баясгажээ.Энэхүү тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ, Хөгжим бүжгийн коллеж хамтран ажилласан юм. Ятгач Ч.Мөнх-Эрдэнийн хань Д.Ганпүрэв “Ханьтайгаа 20 жил тоглож явахдаа хэзээ ч 3 цаг 30 минутын тоглолт хийж байсангүй. Ийм сайхан тоглолтыг сонсож, биширч, зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн Буриад зон олны хөгжмийн мэдрэмжийг бахдаад ханасангүй” хэмээн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түүний тоглолтод Буриад улсын Соёлын яамны сайд болон Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Ц.Ганболд хүрэлцэн ирж үзсэн юм.

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор. Тэгвэл тэрбээр эрэгтэй байсан.

Жинхэнэ төгс эмэгтэй болохоор Тайландад очиж хөхний мэс засал хийлгээд ирсэн. Өөрийнхөө амьдралын талаар нэгэн нэвтрүүлэгт нууж хаалгүй ярилцжээ.

Цахим хуудастаа жүжигчин О.Долгор өөрийнхөө тухай мэдээллийг зургаар хүргэдэг. Саяхан тэрбээр нөхрийнхөө нүцгэлсэн киноны постерыг оруулсан нь олны дунд багагүй мэтгэлцээнийг өрнүүлээд авсан удаатай. Наана нь сууж буй эмэгтэй О.Долгор мөн биш гэж сошал ертөнцийнх нь маргасан. Ямартай ч эрэгтэй жүжигчдээс өмнө нь бүрэн нүцгэлж байгаагүй их зоригийг гаргаж тайчсан Б.Чинзориг ” Lovers” киногоор ийн тайчив.

Монгол түмнээ цоглог эрч хүчтэй хөдөлмөрч эмэгтэй хэмээн тодорхойлогддог МУГЖ дуучин Т.Ариунаa сонсогч фенүүддээ нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тэрээр алс холын Америк улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийхээр болж өнөөдөр хүлгийн жолоо залжээ.

“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийг үзэгчид сайн танина. Жүжигчний уран чадваргүй эзэмшиж яваа залуу жүжигчин. Өөрийгөө эвдэхийг илүүтэй хүссэн болов уу гэмээр дүрийг бүтээсэн. Удахгүй тэрхүү дүр нь олны хүртээл болно. Жүжигчин хүн бүр өөрийгөө эвдэхийг эрмэлзэж явдаг байх.

Улс төрд хүч үзэхээр шийдсэн гэдгээ зоригтойгоор илэрхийлсэн дуучин Нара 25-р суваг телевизийн Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт оролцов. Нэвтрүүлгийн үеэр түүний зоримог шийдвэрийн талаар голлон ярилцаж байсан. Гэтэл Шилэн Цогоо гэх эрхэм “Яг ямар дуу дуулсан юм бэ? Дуучин хүн ямар нэг дуу дуулсан байж л таараа, тэрийг нь хүмүүс сайн мэддэггүй юм гэхэд ядаж нэг удаа сонссон байх учиртай” гэсэн асуултанд Нара тов хийсэн хариулт өгсөнгүй. Харин түүний өмнөөс Наранзун хариулт өгч хүн хийх гэсэн Шилэн Цогоог өөрийн байдалд оруулж орхив.

Өөрийн хэлэх үгээ дуугаараа дамжуулчихдаг Gee сүүлийн жилүүдэд нэлээдгүй хэдэн орноор аялаад байгаа. Өөрийн уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ хүргэхээр ажиллаж эхэлсэн гэдгээ дуулгалаа. Түүнийг ирэх гуравдугаар сарын 03-нд “Харьд” хэмээн постор бүхий гэрэл зургийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Үүнийг нь харсан дууг нь сонсохгүй байж чаддагүй залуус тоглолтоо хийх нь хэмээн андуурсан бололтой.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 43 нас хүрч байна. Түүнийг арлын оронд найман жил суралцаж инженер мэргэжлээр төгссөн Япон хүмүүжилтэй шинжлэх ухаанч хүн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө ээжтэйгээ утсаар яриад өнөөдрийн ажлаа урамтай эхэллээ. Би өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан хүн гэж боддог.” гээд Хурууны хээ нэвтрүүлэгт ээж аавынхаа тухай ярьсан бичлэгээ оруулжээ.

Энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Лондон хотноо “Scoop London 2016” шоу болж өнгөрлөө. Тус шоунд загвар зохион бүтээгч Ж.Мандхай өөрийн урласан загварлаг ноолууран хувцсуудаа толилуулсан нь гадныхны анхаарлыг ихэд татжээ. Тэрээр 2014 онд Лондон хотноо “MANDKHAI CASHMERE” нэрийн брэндээ гаргаж байсан билээ. Ийнхүү монгол ноолуураар загварлаг хувцас урладгаараа олон улсад таниулж яваа Ж.Мандхайдаа цаашидын уран бүтээлд нь амжилт хүсье. Загвар зохион бүтээгч Ж.Мандхай

Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Ц.Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн тун ховор. Түүний бага хүү жүжигчин Ц.Төмөрхуягийг шударга шулуун зантай, авьяаслаг жүжигчин гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өдгөө түүний бүтээсэн дүр нь хүмүүсийн сэтгэлд хүрч чаддаг.

Тэгвэл энэ авьяастан өнөөдрийг хүртэл Гавьяат цол аваагүй яваа мундагуудын нэг. Харин сошал хөгжсөн энэ үед Ц.Төмөрхуягт “МУГЖ” цол өгөхийг уриалж, хөдөлгөөнд өрнөөд байна.