Ангилал: Эдийн засаг

Монголын загварын тайзнаа гунхдаг сайхан бүсгүйчүүдийн тэргүүнд явдаг топ том Урнаа,С.Ариунбилэг, Э.Сэлэнгэ нар саяханы нэг өдөр ийнхүү цуглажээ.

Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон сайхан бүсгүйчүүдийн топуудын гоёлыг сонжъё.

Английн трансжендер мисс шалгаруулах тэмцээнд 22 настай Jai Dara Latto ялжээ. Тэрбээр “Би өөрийгөө трансжендер гэж боддоггүй” хэмээн хариулсан байна. Тэрбээр гадаад төрхөөрөө яг л эмэгтэй хүн шиг харагддаг байна. Трансжендер эмэгтэй гей залуус хоорондоо огт бөгөөд өөрийгөө эмэгтэй гэж төсөөлж бие сэтгэл нь түүнийг хүсдэг хүнийг трансжендер гэдэг. Харин гей гэдэг нь өөрийгөө эрэгтэй гэж дүгнэдэг юм. Трансжендер нь эрэгтэйгээс эмэгтэй, эмэгтэйгээс эрэгтэй рүү гэж хоёр ангилдаг байна.

Хайрын баяраар топ О.Ариунзул, Дуучин Б.Амархүү нар хамтран тоглолт хийсэн билээ. Тоглолтод болж өнгөрсөн даруйд “Б.Амархүү эхнэрээ ингэж онигоонд оруулав” гэх мэдээлэл шар хэвлэлийн хуудаснаа түгэж эхэлсэн.

Энэ залууг хүн болгон таних биз ээ. МУСТА жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр. “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, “Гэнэтийн бэлэг” романтик жүжиг зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн орон зайгаа үлдээж яваа авьяаслаг жүжигчин. Түүний ээж нь “миний хүү юм юманд их адтай” хэмээн дурсан ярьж байсан удаатай.

УИХ-ын гишүүний ажлыг гүйцэтгэж явахдаа өөрийн хоббигоо орхиогүй М.Зоригт сайд болоод ч тоомжсонгүй. Дурангаа үүрч гараад л цахим хуудаснаа завсар зайгүй өөрийн дарсан зургаар дүүргэдэг. Түүнийг зураг дараад явдаг ажилгүй гишүүн гэдэг байсан бол өдгөө хүүхэмсэг жиргээч эрээр тодруулаад авсан.

“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн байхгүйгээ. Өдгөө гурван охины ээж болсон тэрбээр үе үехэн шинэ дэлгэцийн бүтээлээрээ тэсрэлт хийдэг.

Уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхэнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал “Урт наслаарай ээжээ” нэртэй шинэхэн дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Эхийнхээ элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн дуучин залуу эл бүтээлээрээ олны талархлыг хэдийнэ хүлээгээд эхэлж.

Монголын шилдэг сагсчдын нэг Т.Санчирыг өдгөө танихгүй хүн Монголд үгүй. Чадварлаг тамирчин маань дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж басхүү чимэх болсон. Удахгүй нээлтээ хийх гэж буй нэгэн дэлгэцийн бүтээлд киноны шигтгээ дүрийг бүтээжээ.

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цоглог”хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч байсан залуу жүжигчин О.Цэнгэл “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь” зэрэг кинонд анх тоглож олны танил болох зам мөрөө олсон билээ. Түүнээс хойш хэсэгтээ нам жим амьдрах болсон тэрбээр энэ хугацаанд боловсрол, хувийн амьдралдаа анхаарал хандуулж харийн оронд таван жил экс нөхөртэйгээ амьдарч байгаад ирсэн гэдэг. Түүний анхны амьдрал нь хэдий бүтэлгүйтсэн ч гэлээ урлагийн амьдралаа орхиогүй юм. Жүжигчин О.Цэнгэл хамгийн сүүлд “Эр хүн болгож өгөөч” кинонд биеэ үнэлэгч бүсгүйн дүрд чадварлаг тоглож чамгүй жүжигчин гэдгээ дахин харуулаад амжсан.

МҮОНТВ-д кинонд дуу оруулагчаар ажлын гараагаа эхэлж байсан авьяаслаг чадвартай жүжигчдийн нэг нь Т.Бархүү. “Худалч залуу”, “Танхай тээгч” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан. “Сэрүүн хасын нууц” жүжгийн Жиганы дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулж өөрийнхөө авьяасыг тод томруун харуулаад авсан юм.