Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон.
Ангилал: Эдийн засаг
Шинэ үеийн төлөөлөл болсон бөхчүүдийн нэг нь улсын харцага Ц.Содномдорж юм. Тэрбээр 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Энэ жил 30 настай. Тэрбээр арван хүүхэдтэй айлын найм дахь хүүхэд нь гэнэ. Дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй аж.
Канад улсад зохион байгуулагдсан “Бөмбөрцөгийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, авьяаслаг мисс болон аялал жуулчлал мисс хэмээх хоёр титмийн эзэн болсон “АзРийч” ХХК- ны гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгаланг уншигч та мэднэ.
Заяаны ханиа зөв сонгоно гэдэг аз жаргалтай, сайн сайхан амьдралын 80 хувийг бүтээсэнд тооцдог. Насан туршдаа түүнтэй нэг зүг рүү харж, хамтдаа зүтгэх учраас зөв хүнээ олж ханилна гэдэг энэ амьдралд хамгийн чухал. Тэгвэл хайраас гадна бие биедээ итгэж, хүндлэх нь бат бөх гэр бүлийг цогцлоон бий болгох гол суурь нь хэмээн ярих зөв бодолтой нэгэн залуу гэр бүлийг “Сар шинийн баяр”-ын босгонд “Дугаарын зочин” буландаа урьсан юм. Өнөөгийн залуусын үлгэр дууриал болсон урлагийн гэр бүл буюу “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Ариунзаяа, гэргий нэвтрүүлэгч Д.Одзаяа нар юм. Гэр бүлийн амьдралыг төлөвлөж болдог гэдгийг өөрсдийн амьдралаараа батлан харуулсаар яваа залуу хосууд үрийн зулай үнэрлээд хоёр жил болсон ч анх удаа манай сэтгүүлд албан ёсоор хүүгээ танилцууллаа. Ингээд С.Ариунзаяагийн халуун ам бүлтэй дотно танилцья!
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн дуучин.
Тэрбээр 2016 оны уран бүтээлээ “Миний дурласан бүсгүй” дуугаараа нээлтээ хийхээр ажилдаа хэдийнээ орсон гэнэ шүү. Цоо шинэ дууныхаа клипны зураг авалтыг эхэлсэн бөгөөд 2 сарын 14 нд буюу хайрын өдрөөр цацаж хосууддаа бэлэг барихаар болсоноо дуулгалаа.
“Гурван бүдүүн” хамтлагийн ахлагч дуучин Б.Учрахбаяр “Ардын минь дуунууд” цомог худалдаанд гараад удаагүй байгаа ч эрэлт ихтэй байгаа. Тус цомогт Монгол түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагдсаар ирсэн Юндэн гөөгөө, Бүсгүй хүний заяа, Хонхон цэцэг, Эрдэнэ засгийн унага гэх мэт 10-аад багтсан аж.
“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярыг дайчин шаргуу хичээнгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг. Тэрбээр хүүтэй болж уран бүтээлээсээ түр завсарлага авсан ч ажилдаа удалгүй орсон.
Тэрбээр дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан удаатай. “Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан гэдэг. Түүнийг хайрт нь маш ихээр халамжилдаг бөгөөд баяр баясгалан бэлэглэсэн бяцхан үрдээ Сүбээдэй гэх баатар эрийн нэрийг хайрласан.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж ихээхэн баяртай явна. “Юу гээчийн сайхан тохиолдол вэ. Сүх Жанжины эдэлж хэрэглэж байсан цэрэг офицер цүнхийг эрхэм найзаасаа бэлгэнд авлаа. Хүүхэд наснаасаа тэр түүхэн хүний замналыг шүлэг мэт цээжилж өссөн балчир надад ийм хишиг буян заяа ирж байгаад туйлын их сэтгэл хөдөлж байна. Бид түүхэн Жанжингаа мартах учиргүй” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Гэр бүл судлаач Л.Нарантуяагийн зөвлөгөө сүүлийн үед цахим ертөнцөд нэлээдгүй бухимдал үүсгээд байгаа. Тэгвэл түүний нэрийг барьж өмнөөс бусдад буруу мэдээлэл тараагаад байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “@Narantuya_Sud энэ хуурамч хаягнаас хүний нэр хүндэд халдахаа болиорой. Хуультай шүү” гэж мэдэгдлээ.
Нэг хэсэг “NTV” телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан “Үнэн үү” ток шоуг хөтлөн үзэгчдэд хүргэж олны танил болсон эрхэм бол Р.Нямбаяр. Мөн “Монголын саятан” нэвтрүүлгийг нь уншигч та бүхэн үзэж байсан биз ээ. Тэрбээр анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Өдгөө жүжигчин Золоотой хамтран “Хайртай” ток шоуг хийнэ сошалд цацаж буй гэдгийг та бүхэн андахгүй мэднэ.