“Universe best songs-2012” наадмын шилдэгт багтаж байсан дуучин Т.Цогсогмаа шинэ уран бүтээлээ дэлгэхээр зэхжээ. Түүний хувьд багаасаа Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд хичээллэсэн туршлагатай уран бүтээлч юм.
Ангилал: Эдийн засаг
“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн энэ жил нэрээ “My Voice” болгон өөрчилж шинэлэг төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Олон авьяаслаг дуучид төрөн гардаг уг шоуны оролцогч нар дуучин мэргэжлийг эс сонгосон байдаг. Тэгвэл энэ удаад хууль мэргэжилтэй Б.Уранчимэг дуулах авьяас бий гэдгээ харууллаа.
“My Voice”шоунд оролцогч нарын дундаас хамгийн азтай хэмээн олны нууцхан атаархлыг төрүүлээд авсан Э.Бат-Оргилын дууг энэ удаад онцолж байна.
Тус шоу нь өмнө нь “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” нэртэйгээр зохион байгуулагдаж байсныг уншигч та мэдэж байгаа билээ. Ингээд шүүгч Чинбаатай хоршсон түүний хэр дуулсныг хамтдаа сонирхоё.
Гавьяат С.Жавхлангийн халамжит хайртай гэргий дуучин Г.Эрдэнэчимэгийг танихгүй хүн үгүй. Өдгөө тэрбээр уртын дуугаа хойч ирээдүйдээ өвлүүлэх их ажилд шамдан яваа хөдөлмөрч эмэгтэй.
Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг. Удалгүй “UBS” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсныг хэн хүнгүй мэднэ. Уг нь хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг л байх. Гэвч урлагийн хүний амьдрал олны нүднээс далд байна гэдэг хэцүүхэн.
С.Төгс бага насаа гэр бүлийнхээ хамт Германд өнгөрүүлсэн гэдэг. Тэрбээр Монгол моделиуд дундаасаа хамгийн төгс төрхтэйд тооцогддог аж. Харин түүний хувьд загварын гараагаа “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногийн тайзнаас эхлүүлсэн билээ. Энэ талаараа “Бүх зүйлийн эхлэл хамгийн гоё, эрх чөлөөтэй байдаг шүү дээ. “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “UB fashion week”-ийн тайз одоо хүртэл миний хувьд хамгийн дотно, эрх чөлөөтэй тайз, энэ хэвээрээ ч үлдэнэ” хэмээсэн удаатай.
“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэгийг өдгөө эс таних хүн ховор биз. Мисс бүсгүй олон эрчүүдийн харцыг булааж явсан ч заяаны ханиараа Алтаншагай гэх даруухан залууг сонгож сүр дуулиантайгаар хуримаа хийсэн.
Rokit Bay хэмээн өөрийнхөө уран бүтээлийн нэрийг хайрласан энэ залууг хип хоп сонирхогчид андахгүй сайн танина. Түүний жинхэнэ нэр нь О.Баярсайхан. Анх тэрээр 2007 оны үед асуулт форумаар олонд танигдсан нэгэн.
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр буюу Ганбаа өнгөрөгч онд эхнэрээсээ салсан дуулиан нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Урлагийн тайзнаа олныг инээлгэж баясгадаг түүний хувийн амьдрал тийм ч дардан биш.
Мэргэжлийн сопран хоолойтой эмэгтэй дуурийн дуучдын хоолой, авьяас чадварыг сорьсон Дж.Пуччинигийн алдарт Чио чио сан буюу “Madam butterfly” дуурийн Чио чио саны дүрийг Монголын залуу сопран дуучин С.Батчимэг бүтээжээ. Тодруулбал С.Батчимэг Улан-Үд хотын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд БУАЖ концертмейстр Дарим Лхасаран Ленховоен багштай богино хугацаанд бэлдэж, энэ сарын 29 нд Улан-үдийн театрт амжилттай тавьсан байна.