Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа.
Ангилал: Эдийн засаг
Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж чадсан авьяаслаг залуу. Шилдэг наймд илт давуугаар үзэгчдийн саналаар ялалт байгуулан ялагчийн төлөө өрсөлдөх болсон. Тэгвэл түүнийг хагас финалд орохгүй хэмээн өөрийн саналаар гаргалаа гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахимаар цацагдаж эхэлсэн билээ.
“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” гэх кинонуудаараа үзэгч түмэндээ танигдсан жүжигчин Д.Оюунтуул уншигч таны эчнээ танил.
Тэрбээр МN 25 дугаар суваг телевиз “21000” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн оноос эхлэн хийж буй. Энэ шоуны дөрөв дэх цуврал ирэх сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ удаагийн дугаарт жүжигчин бүсгүй “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Я.Энхээтэй өрсөлджээ.
Жүжигчин О.Долгорыг танихгүй кино сонирхогч гэж үгүй ээ. Кинонд тоглох саналд аль хэдийнээ дарагдаж сурсан жүжигчдийн нэг хэмээгддэг. “Өдөр өдрийн нар” эмчийн нарын тухай өгүүлэх олон ангит киноноос үзэгчдийн танил болсон сайхан бүсгүй маань өөрийн төрөл арилсан төрхөө олонд дэлгэв.
Холливудын од Matt Damon-ийг Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарилаа. Түүнийг ирсэн, ирээгүй хэмээн нэлээдгүй маргасан юм. Тэгвэл тэрбээр Монголд ирсэн нь үнэн аж.
МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн бөгөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа залуу жүжигчидийн төлөөлөл. Тэрбээр “Буруу эргэлт”, “Амьдралын амт ”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг тун чадварлаг бүтээж олноос чамгүй үнэлгээг авсан.
Өнгөрсөн зун Москва, Санкт-Петербург хотод зохион байгуулсан Чайковскийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын уралдааны эрэгтэй дуулаачдын ангилалд тэргүүлээд зогсохгүй гол шагнал Гранприг хүртсэн Г.Ариунбаатар нуруулаг, чийрэг биетэй залуу ажээ. Тэрээр тайзнаас буугаад жийнсэн өмд, бараан цамц, лаакдсан хар гутал өмсөх дуртай. Харин тайзан дээр гэл хар үстэй нь зохицсон хар зангиатай гардаг нэгэн. Дэлхий даяар өөрийг нь сонирхох болсныг мэдэрсэн хүмүүсийн нэгэн адил тэрээр итгэл төгс алхана. Чайковскийн нэрэмжит уралдаанд өмнө нь монгол хүн түрүүлж байгаагүй билээ.
Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон Монголын цорын ганц хүн бол Н.Ган-Од буюу Ганбууш. Тэрбээр гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэж 14 настай охины сав хүртэл суулгасан.
Түүнийг нийгмийн зарим хэсэг нь хүлээн зөвшөөрдөг ч нөгөө хэсэг нь муулдаг. Гандан бууралгүй өөрийгөө бусдад ойлгуулахын төлөө тэмцэж ирсэн тэрбээр цахим ертөнцөд нээлттэй нэгэн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо хуваалцах нь хэн хүний эрхийн асуудал. Тэгвэл түүний эрхийг боогоод байна уу эсвэл фэйсбүүкийг нь хакердсан байж мэдэх асуудал үүсчээ. Тодруулбал ” Албан ёсны хаягтай ч болохгүй байна. Хэд хэдэн фэйсбүүк хаяг нээсэн ч блоклоод ахиад хоёр фэйсбүүк нээсэн ч гэсэн чат нь хаалттай байх жишээтэй. Надаар битгий даажигнаа ч ээ кккк” хэмээв.
Япон улсын Токио хотноо бүтэн сар гаруй хугацаанд амжилттай зохиогдсон “Miss international-2015” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт “Grand Prince”-д 2015.11.05 ны өдөр зохион байгуулагдаж ялагчаа тодорууллаа. “Miss International 2015” тэмцээний Winner Venezuela, 1st runner-up Honduras, 2nd runner-up Kenya, 3rd runner-up Vetnam, 4th runner-up USA, top 10-Brazil, Mexico,Philippines, Tailand, United Kingdom гоо бүсүйчүүд багтжээ.
Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн нь багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Тэгвэл түүний энэ мөрөөдөл биелэлээ олж жүжигчин болсон. Тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээж олны танил болсон билээ.