Ангилал: Эдийн засаг

​Жүжигчин Б.Тамирын шинэхэн амраг хэмээн олны танил болсон Н.Мөнхсоёлыг дэлгэцийн бүтээл шимтэн үзэгчид андахгүй сайн танина. Тэрбээр “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсч “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Хүүхэлдэй”, “Хүүгүй ломбард” зэрэг кинонд тоглосон.

Та бүхний сайн мэдэх “Аз молл” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал “Miss world mongolia-2015” тэмцээнд амжилттай оролцсон Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн “Miss Canada Globe” тэмцээнд оролцохоор болжээ.

“Шинэ үе” продакшины жүжигчин Аси нэрээрээ та бидний хайр хүндэтгэлий хүлээгээд байсан СТА Р.Алтансүх таалал төгсчээ

Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг байсан тэрбээр өнгөрсөн жил цус харваад байсан бөгөөд түүний эмчилгээнд зориулан хандивийн тоглолт зохион байгуулагдаж байсан. Нэг хэсэг биеийн байдал нь дээрдэж тоглолт, уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзаж байсан тэрбээр Монголын хошин урлаг, тайз дэлгэцийн соруудын нэг байсан юм.

14 насандаа мисс болсон жүжигчин Б.Хуланг танихгүй хүн үгүй биз ээ. Айлын дундах хүүхэд тэрбээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан гэдэг. Монголын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн эгнээнд тэргүүнд бичигддэг жүжигчин бүсгүй маань анх удаагаа том охиныхоо зургийг дэлгэлээ. Дунд сургуульд байхдаа фото мисс болж байсан Б.Хуланг хуулбарласан юм шиг адилхан юм аа. Түүний охин энэ жил гуравдугаар ангийн сурагч болсон гэнэ шүү.

Монголын “Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар”, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр заяаныхаа ханиар Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. Тэгвэл хосууд одонгийн хүүхдээ өлгийдөн авсан гэнэ шүү.