Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг01/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг  “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.09.30/ нээлээ.

“Чингис хаан” үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Италийн Сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг Рафаэл Сантид хамаарах “Хөрөг” уран зураг болон Барокко урлагийн гол төлөөлөгч Жан Лоренцо Бернинийн “Нептун ба Тритон” гантиг уран баримлын жижиг хэмжээний хүрэл хувилбарыг үзэгч олонд толилуулж байна.

Үзэсгэлэнгийн онцлог нь хүн чанар, сэтгэл хөдлөл, хүч хэмээх ойлголтыг хоёр өөр уран сайхны илэрхийллээр нээн харуулж буйд оршино. Нэг бүтээл нь дотоод төвлөрөл, амар амгалан, тэнцвэрт байдлаар хүчний мөн чанарыг илэрхийлж байгаа бол нөгөө нь эрчимтэй хөдөлгөөн, хүчирхэг биеийн хэлэмж, урагш тэмүүлсэн дайчин шинжээрээ хүчийг өөр өнцгөөс харуулж байна.

Ийнхүү хоёр бүтээл нь хүч хэмээх нэгэн ойлголтыг тэс өөр дүрслэлийн арга барилаар илэрхийлэхийн зэрэгцээ үзэсгэлэнгийн нэгдмэл санааг бүрдүүлж байгаа аж. Мөн үзэсгэлэнгийн дэглэлт, өнгө, гэрэл, орон зайн шийдлээр дамжуулан эдгээр хоёр бүтээлийг харилцан нөхөхийн зэрэгцээ эсрэгцүүлэн харах, мэдрэх боломжийг үзэгчдэд олгохыг зорьсон  байна. Үзэсгэлэнгийн орон зайд Барокко урлагийн эрчимтэй хөдөлгөөн, хурц илэрхийллээс Рафаэлийн бүтээлийн нам гүм, дотоод төвлөрлийг илтгэсэн уур амьсгал руу аажмаар шилжих байдлаар дэглэлтээ шийджээ.

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.