Ангилал: Эдийн засаг

Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг арав гаруй жил хэвлэл мэдээлэл болоод кино урлагаас эрүүл мэндийн чөлөө авсан билээ.

МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглож олны танил болсон билээ. Тэрбээр охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн боловч З.Номундарь нууцаар СУИС-д элссэн байсан гэдэг.

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тэрбээр эмэгтэй төрхөө өөрчлөхөөр их хичээл зүтгэл гаргаж яваа гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид Чадна сайт санаачлан Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб ТТБ ивээн тэтгэн зохион байгуулсан Монголын анхны Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Цолмон хэмээх бүсгүй түрүүлж, титмийн эзэн болсон тухай бид мэдээлж байсан. Хүйтэн шалан дээр нүцгэн хөлөөрөө гишгэн мэдрэхийг хүсдэг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж үзэгч, уншигчдын сэтгэлийг хөдөлгөөд байсан тэрбээр дуу хөгжим, шүлэг найраг сонирхон хичээллэдэг авъяастай, хөдөлмөрч нэгэн гэнэ. Саяхан Цолмон Бриллиант клуб ТББ-н бүсгүйчүүдээс түүнд олгосон шагналаа биеэр эдэлж Итали улсад хөгжлийн бэрхшээлтэй залуусын Олон Улсын зусланд амараад иржээ.

Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул амаржсан талаар дуулгасан.

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг. Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөн нь багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Түүний энэ мөрөөдөл биелэлээ олсон бөгөөд тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээн олны танил болсон.

Өдгөө 43 настай “Хувьсал” прокдашнд харьяалагдах болсноосоо хойш дэлгэцийн уран бүтээлд хорхойтой болж, дэлгэцийн бүтээлд гялалзаж яваа авьяаслаг жүжигчин бол МУГЖ У.Уранчимэг. Тэрбээр “Гэгээн муза” наадмаас шилдэг дүрийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. Өөрийгөө ингэж дүгнэдэг “Би ааштай, хэн нэгэнд таалагдах гэж амьдардаггүй. Энэнд ингээд хэлчихвэл уурлах болов уу гэж эмээдэггүй. Хэн нэгэн даргаас би айж ажилладаггүй. Хамгийн гол нь би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэддэг, асар их хувийн зохион байгуулалттай эмэгтэй” хэмээдэг нэгэн.

Жүжигчин, орчуулгын дуу оруулагч А.Баттүшиг шинэхэн хайртайгаа учирчээ. Тэрээр нэгэн хэлгүй бүсгүйд нууцаар хайрлах болсон гэнэ. Харин энэхүү хайрыг түүхийг хэрхэн цааш өрнөснийг саяхан нээлтээ хийсэн ” Босуул” кинонос тольдоорой. Тэрээр найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран зохиолыг нь бичсэн уг орчин үеийн түүхэн, адал явдалт кино үзэгчдийн дунд эрэлттэй байгаа бөгөөд үзсэн хүн бүр ам сайтай байгаа гэсэн шүү.

Дуучин А.Хаянхярвааг хэн бүхэн андахгүй. Одоогоос 20 гаруй жилийн өмнө урт шар үсээр гангарч үеийн залуустайгаа нэгдэн хамтлаг байгуулж уран бүтээлээ туурвиж явсан. “Номин талст” хамтлаг өдгөө хамгийн их фэнтэй болсон. Гэвч тус тусын амьдралаа хөөж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дуучин Хаянаагийн хувьд дуулахаас гадна гольфын спортод шимтэгч нэгэн.