Ангилал: Спорт

Говь-Алтай аймгаас Г.Пэрэнлэй, У.Пүрэв, Ч.Амартүвшин, Р.Давааням, Б.Соронзонболд нарын улсан заан цолтой таван бөх төрөн гарсан байдаг. Эдгээрийн ууган нь 1900 онд Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт 1900 онд төрсөн Гүндмаа /Гүндэгмаа-гийн Пэрэнлэй юм. Түүний эцэг нь орос хүн байсан гэлцдэг. Автономит засаг гэгдэж байх үед ганц бие орос хүн Монгол нутагт ирж Гүндмаа гэдэг эмэгтэйтэй гэр бүл болон суурьшиж хоёр хүү, нэг охинтой болжээ.

Сурын төв талбайд Монголын уламжлалт сурын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Монголын сур харваа 2000 гаруй жилийн түүхтэй. Харин Монголын уламжлалт сурын холбоо 2009 онд байгуулагдаж монголчуудын уламжлалт зэвт харвааг системтэй хөгжүүлэх сурталчлан таниулах талаар идэвх, санаачлагатай ажиллаж байгаа юм

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болно. Тус олимпиадад манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр таван гишүүнтэй баг болон хоёр дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, Монголын шатрын холбооны төлөөлөгч нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк улсыг зорино.

Гурван медальтай бол гурвууланд нь авна. Хө­дөлмөрийн баатар З.Ойдов гуай олимпийн нэг мөнгө, дэлхийн авар­гын гурван медальтай учир дөрвүүлэнд нь оног­дох урамшуулал авна. Энэ урамшууллаа ирэх нэгдүгээр сараас авч эхэлнэ. З.Ойдов аварга л гэхэд сар бүр 7.5 сая төгрөгийн урамшуулал авахаар болж байгаа юм. Олим­пийн аварга Н.Түв­шинбая­рын хувьд Олим­пийн алтан медалийн дөрвөн сая, мөнгөн медалийн гурван сая гээд нийтдээ долоон саяыг авна.

Азербайжаны нийслэл Баку хотын Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт үргэлжилж байгаа 2012 оны өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн дуусаж манай бөхчүүд медальгүй хоцорлоо.

76 кг-ын жинд барилдсан Г.Төрмөнх медалийн төлөө хоёр барилдаан хийсэн ч ялалт байгуулж чадсангүй.

Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээний эхний өдрийн тоглолт өчигдөр боллоо. “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон тоглолтод манай улсын баг Бахрайны багтай 20:00 цагт тоглосон юм. Эхний үед манай улсын баг хоёр оноогоор илүүрхэж явсан ч хоёрдугаар үеэс оноо алдаж эхэлсэн юм. Ингэсэнээр дөрвөн үе тус бүр 10 минут тоглоход Бахрайн улсын баг 95:74 харьцаатайгаар манай улсын багийг хожив.

“Гоулден Стэйт Уорриорс” багийн хамгаалагч Стефен Карри Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын тоглолтод бүрэн хүчээ дайчлан тоглоно гэж амлалаа. Карри өнгөрсөн улиралд 41 тоглолтод шагайны бэртлийн улмаас тоглоогүй.

Энэ онд ДБЭТ-ын 50 дахь улирлын нээлт тохионо. Өнгөрсөн жил Монголын болоод дэлхийн сонгодог дуурь, балетийг тайзнаа амилуулж, гадны томоохон наадмуудаас шагналын хур буулгасан ДБЭТ-ынхан 50 дахь улирлын нээлтээ XX зууны хөгжмийн шилдэг бүтээл болох Армяны нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетаар ирэх аравдугаар сарын 6-нд нээх бол маргааш нь буюу 7-нд дуурийн нээлтээ Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийх юм байна.

Английн нийслэлд зохион байгуулагдсан зуны XXX Олимпийн наадмын хаалтын ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Ням гаригт Лондон хотын шөнийн тэнгэрийг салют гэрэлтүүлсэн байна. Олимпийн цэнгэлдэхэд болсон урлагийн тоглолтын дараа Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге гучдугаар наадмыг маш амжилттай зохион байгуулсныг онцлон хэлжээ. Техникийн дэвшлийг харуулсан гэрлийн шоу, алдартай оддын тоглолт болон бусад гайхалтай үзүүлбэрүүдээр Олимпийн наадмыг өндөрлүүлсэн юм.