Ангилал: Үзэсгэлэн

“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр /2019.02.01/ Тусгаар тогтнолын ордонд нээлээ. МАН, Ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа одоогийн Амгаланбаатар хотноо ядуу ард Дамдины гэрт төрсөн юм.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач М.Ган-Очир, Х.Ариунзаяа болон Японы зураач Ацуши Ямада нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 11-19-ний өдрүүдэд “Бэст арт” галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.

Монголын урчуудын эвлэлээс хавар болон намрын улиралд жил бүр уламжлал болгон “Хавар” , “Намар” гэсэн үзэсгэлэнг дэлгэн тавьдаг билээ. “Намар” үзэсгэлэн өчигдөр /09.24/ МУЭ-н үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжлэх юм. Үзэсгэлэн нь урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн тухайн ондоо гаргасан шинэ уран бүтээлүүдээс бүрддэгээрээ онцлог бөгөөд энэ жил сэдэв төрөл харгалзахгүй 70 бүтээлээс шалгаруулан 55 зургийг сонгон авчээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

“Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.

Даяаршиж буй нийгэмд томчууд бид аливаа зүйлийн хар барааныг урьтаж хардаг болсон нь маргашгүй үнэн. Гагцхүү хорвоо ертөнцийн өнгийг улам тод, гэрэлтэй, яг л солонгын долоон өнгө адил болгож байдаг ховорхон зүйлүүдийн нэг бол хүүхдийн ертөнц бас тэдний бүтээлүүд билээ. “Хүүхдийн уран бүтээлд дэлхий багтдаг” хэмээн хүүхдийн номын зохиолчид нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үгийг Хэнтий аймгийн хүүхэд багачуудын зурсан 100 гаруй зураг бататгах мэт. Шар нар, цэнхэр далай, ногоон зүлэг, бор байшин, ногоон бөмбөг, хөх онгоц, ягаан бамбарууш, улаан цэцэг гээд л өнгө өнгөөр алагласан 100 гаруй уран зургууд өөрийн эрхгүй нүд баясгана.

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, хүүхдүүд оролцлоо.

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дагуу үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнд монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дэлгэлээ.