Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг24/02/2025Шинэчлэгдсэн:24/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Эл үзэсгэлэндээ тэрбээр үзэгчдийн оролцоотой, анаглиф арга техникийг ашиглан юмс өөр өөрийн өнгөтэй ч яг харагдаж байгаа шигээ байж ч болно, үгүй ч байж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ.

Хэвшмэл ойлголт буюу стереотип бол бүлэг хүмүүс, үзэгдэл эсвэл юмсын талаарх өнгөц хэр нь нийтлэг ойлголттой байхыг хэлдэг. Харин уран бүтээлч А.Болормаагийн эл үзэсгэлэнгийн зорилго бол стереотип, нийтлэг ойлголт, хязгаарлагдмал дүрслэлийг даван туулах, бодит, олон талт үзэл баримтлал бий гэдгийг эргэн санах юм.

Үзэсгэлэн өнгөт модон бар, хулдаасан бар болон холимог техникийн интерактив бүтээлүүдээс бүрдэж буй.

Ташрамд дурдахад, уран бүтээлч А.Болормаа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академид график зураг, Норвеги улсын Агдерийн их сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцсан бөгөөд мөн Норвегийн Берген хотын Дүрслэх урлагийн академийн мэргэших сургалтад суралцан, олон төрлийн уран бүтээлийн арга техник эзэмшсэн байна. Тэрбээр 2018 онд эх орондоо эргэн ирснээсээ хойш Дүрслэх урлагийн академид багшаар, 2025 онд “Сити” их сургуулийн Архитектур дизайны сургуулийн график дизайны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Түүнчлэн А.Болормаа 2006 оноос хойш дотоодод болон олон улсын үзэсгэлэн, биеннал, триенал, форумд оролцсон туршлагатай уран бүтээлч, куратор юм. Тэрбээр холимог техникийн өрөг, үйлдлийн урлаг, бар зураг болон медиа бүтээлүүдээр хүний зан төлөвийг олон өнцгөөс судлахад анхаарч ажилладаг.Жишээлбэл, 2019 онд “Passengers” хамтарсан үзэсгэлэнд “Жим” интерактив инстоляцыг, 2021 онд “В” контемпорари арт галерейн зориулсан sight specific буюу тухайн газарт зориулан хийсэн “Гэгээнтнүүд” витраж бүтээлээ толилуулж байв.

Мөн 2019 оноос хойш куратороор идэвхтэй ажиллаж, 2024 онд Монголын уран зургийн галерейд түүхт “Увдист өргөө”, “Тайгын Нацагаа” (Б.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ой) болон “Шигшдэй” (Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ой) зэрэг томоохон ойн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, түүх, соёлын өвийг шинэ өнцгөөс үзэгчдэд хүргэсэн юм.

Уран бүтээлч А.Болормаагийн “Stereotype” үзэсгэлэн “Хаан” галерейд энэ хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Зам” олон улсын үзэсгэлэн дэлгэнэ

24/07/2025
Үзэсгэлэн Урлаг

Киргизийн Бишкект “Монголын сайхан орон”-ы гэрэл зургуудыг дэлгэв

23/07/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна

22/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.