Олон улсад нэр хүндтэй Венецийн биеннальд 2019 онд эх орноо төлөөлөн оролцож байсан уран бүтээлч Э.Жанцанхорол бие даасан хоёр дахь…
Ангилал: Үзэсгэлэн
“Харандааны хаан” үзэсгэлэн аравдугаар сарын 2-нд буюу өнөөдөр 17.00 цагаас Монголын уран зургийн галерейн гурван давхарт нээнэ. Уг үзэсгэлэнг жил…
Уран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод ороод байгаа билээ. Үүнээс үүдэж тэг зогсолт хийж, орлого хумигдаж эхэлсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарыг сэргээж, цахим шинэчлэлийг эхлүүлэхээр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, МУИС-ийн МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компанитай хамтран ажиллахаар боллоо.
ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей (Государственный музей Востока)-н захиргааны санаачилгаар “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээгдлээ.
Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шалгарчээ. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Арт галерей хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Монгол арт галерейтэй хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр аравдугаар сарын 28-ны 14.00 цагт залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага хийх ажээ.
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран “Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР” үзэсгэлэн юм.
Монголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
