Б.Дамчаа Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин байсан юм. Тэрээр 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистын курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн “Бэрс” дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв. Түүнийг 2007 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна. Мөн монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер Б.Дамчаа 2009 оны зургадугаар сарын 24-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Ангилал: Ертөнцийн гурав
Алдаршсан шалтгаан: Драмын жүжигчин
Бүтэн нэр: Бэх-Очирын Жаргалсайхан
Олонд түгсэн нэр: Хасар Жагаа
Төрсөн өдөр: 1964-05-02
Өндөр: 182см
Мэргэжил: Жүжигчин
Жүжигчин Баярмагнай /СТА/
Алдаршсан шалтгаан: Хошин урлагийн жүжигчин
Олонд түгсэн нэр: Магнай
Овог нэр: Магсаржалам Баярмагнай
Төрсөн өдөр: 1978.10.06
Төрсөн газар: Баянхонгор
Өндөр: 186см
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны кино үйлдвэрийн жүжигчин Батдоржийн Баасанжавыг “Алтан гадас” одонгоор өчигдөр шагнаж баяр хүргэжээ.
Монголчууд хавар болохоор хаврын синдром, намар болохоор намрын синдром эхэллээ гэдэг. Өвөлжин “бүгсэн” эсэргүүцэгчид хаврын уринаар “эчээнээсээ” гарч, зунжин амарсан идэвхтэнүүд “нойрноосоо” сэрэн их ажилдаа ордог нь ийм нэр томьёолол аваад байгаа. Яг өдийд манайд хаврын синдром дээр улс төрийн синдром нэмэгдэн нийгэм нэлээд халуухан “буцалж” байна. Гэхдээ энэ жилийн синдром нэг л өөр.