МУГЖ дуучин Т.Ариунааг хүндэлж, уран бүтээлийг нь бишрэгчид олон. Тэрбээр өөрийн цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг. Тэгвэл “Нүүр ном гэдэг оюуны чавхдаст хамтдаа хөглөгддөг найзууддаа, шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлж байна. Урлаг, дуу хуур намайг олон түмний хайранд багтаадаг билээ. Та бүгдийн сэтгэлийн ерөөл, урам хайрласан сэтгэгдлүүд үргэлж итгэл мөрөөдөлд минь асах сэтгэлийн галыг дүрэлзүүлж байдгийг нуух юун. Сэтгэлд эрч хүч, итгэл найдвар хайрласан оюуны төгс мэдрэмжтэй найзуудаа оюуны болон сэтгэлийн хөгжил дэвшлийн гэгээн гэрэл ЭЗЭМДТҮГЭЙ хэмээн ерөөнөм. Ингээд нүүрномоо албан ёсоор хөтөлж эхлээд багагүй хугацаа болох бүтэн нэг жилийг хамтдаа өнгөрүүлжээ, цаашдаа та бүгдийн амьдралын тань зам мөр гэрэлтэн гийх болтугай! ҮРГЭЛЖ ХАМТДАА ШҮҮ! / Хүндэтгэсэн Т. Ариунаа” хэмээв.
Ангилал: Оддын амьдрал
“Хуанжу гэг” киногоороо анх монголчуудын танил болсон Хятадын алдарт жүжигчин Жао Вэйгийн уншигчид андахгүй ээ. Тэрбээр их аваргатай хамтдаа зургаа авахуулжээ. Тэд оройн хоол идсэн тухайгаа сошиал сүлжээгээр цацсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татсан байна.
Сүүлийн үед залилангийн хэрэг буурахгүй байгаа билээ. Тэгвэл энэ тэнд олны танил хүмүүсийн нэрийг барьж залилах хэрэг гарах болж. Тодруулбал, “Андра” загварын агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл “Нэр ашиглаж элдэв асуудал үүсгээд байгаа нөхрийг би өөрөө мэдэж байгаа. Мэдээлэл технологи ингэж сайн хөгжчихөөд байхад хөдөө орон нутгийн иргэдийг гээд төөрөгдүүлж болно гэж бодсон нь харамсалтай. Хийсэн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх байх гэж найдаж байна” хэмээн дараах мэдэгдлийг гаргав.
Энэ цагийн рейтинг өндөртэй, эрэлт ихтэй дуучдын нэг болоод буй А.Хишигдалай анх UBS телевизийн Universe best songs наадмаар олны танил болсон. Бодож санаснаа элдэв баг өмсөлгүй өгүүлэх тэрээр Архангайн охин. Хүүхэд байхын л дуучин болох мөрөөдлөөр жигүүрлэсэн тэрээр хүсэл болоод авьяас байх юм бол амжилтанд хүрдэг гэдгийг үеийнхэндээ төвөггүй харуулсан нэгэн гэж болно.
Өнгөрсөн онд өөрийн анхны бие даасан тоглолтоо хүргэсэн дууч бүсгүй энэ сарын 28-нд Blue sky tower -ийн “Vegas club”-д өөрийн ковер тоглолтоо хийхээр болсноо дуулгасан. Түүний тоглолтын рекламны зураг олон залууст таалагдаж байгаа гэнэ шүү.
Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа.
Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж чадсан авьяаслаг залуу. Шилдэг наймд илт давуугаар үзэгчдийн саналаар ялалт байгуулан ялагчийн төлөө өрсөлдөх болсон. Тэгвэл түүнийг хагас финалд орохгүй хэмээн өөрийн саналаар гаргалаа гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахимаар цацагдаж эхэлсэн билээ.
“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” гэх кинонуудаараа үзэгч түмэндээ танигдсан жүжигчин Д.Оюунтуул уншигч таны эчнээ танил.
Тэрбээр МN 25 дугаар суваг телевиз “21000” шоу нэвтрүүлгийг өнгөрсөн оноос эхлэн хийж буй. Энэ шоуны дөрөв дэх цуврал ирэх сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ удаагийн дугаарт жүжигчин бүсгүй “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Я.Энхээтэй өрсөлджээ.
Жүжигчин О.Долгорыг танихгүй кино сонирхогч гэж үгүй ээ. Кинонд тоглох саналд аль хэдийнээ дарагдаж сурсан жүжигчдийн нэг хэмээгддэг. “Өдөр өдрийн нар” эмчийн нарын тухай өгүүлэх олон ангит киноноос үзэгчдийн танил болсон сайхан бүсгүй маань өөрийн төрөл арилсан төрхөө олонд дэлгэв.
Холливудын од Matt Damon-ийг Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарилаа. Түүнийг ирсэн, ирээгүй хэмээн нэлээдгүй маргасан юм. Тэгвэл тэрбээр Монголд ирсэн нь үнэн аж.
