Ангилал: Оддын амьдрал

“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон. Тэрбээр их сургуулиа төгссөн жилдээ УДЭТ-т шалгалт өгч тэнцээд ажиллаж байсан. Дөрвөн жилийн дараа театраасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон.

Яруу найрагч Хулганайн Тэргэлийг яруу найрагт дурлагчид андахгүй сайн танина. Тэрбээр тун удахгүй эх орондоо ирэх гэж байгаа билээ. “Найман жил хагасын дараа эх орондоо хөл тавьж, Монгол түмнийхээ төлөөлөл болсон намайг дэмжигчид, уншигчид та нартайгаа уулзалдаж нэгэн сайхан үдшийг хамтдаа өнгөрөөх гэж буйдаа маш их баяртай байна” гэдгээ дуулгасан.

Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа олон зуун шүтэн бишрэгчтэй. Тэрбээр наадмын өмнө ээжийнхээ нутаг Якутаар аялаж, амраад ирсэн. Өнгөрсөн зун уран бүтээлээ туурвиад амрахдаа бага цаг зарцуулсан дууч бүсгүй маань гэр бүлийнхэнтэйгээ энэ зун алжаалаа тайлж сайхан амарч яваа гэнэ шүү.

УИХ-ын гишүүн О.Содбилэг хэвийн төрсөн нярайн 60% шарлалттай төрдөг юм байна. Манай төрөх тасгуудад энэхүү шарлалтыг арилгадаг гэрлийн эмчилгээний тусгай тоног төхөөрөмж дутагдаж байна. Би энэхүү нөхцөл байдлыг сайжруулах тал дээр ажиллахаар боллоо. Удахгүй үр дүнг нь танилцуулах болно хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэхүү сайн үйлсийн ажил нь биелэлээ олов.

Лондонгийн олимпийн болон ДАШТ-ийн мөнгө медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын хайрыг татсан бүсгүй бол Д.Уранзаяа. Хосууд өдгөө тусдаа амьдарч буй ч үүнийгээ олонд зарлахыг боддоггүй гэдэг.

“Нандиагийн ток шоу’’-ны сэтгүүлч, редактор Н.Нандинцэцэг. Тэрбээр МҮОНТ-ээс анх сэтгүүлчийнхээ гарааг эхэлж байсан түүнийг уншигч та таних биз ээ.

Түүнийг заяаны ханьтай нь “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм учруулсан гэдэг. Сайхан уулзаж, үерхэж , нэг мэдэхэд л хоёр хөөрхөн хүүтэй болсон хэмээн нэгэнтээ хөтлөгч бүсгүй ярьжээ. Тэгвэл сүүлийн үед түүн рүү залуус чатаар мэссэж бичээд байдаг болсон гэнэ шүү. Энэ талаараа “Чатаар элдэв мэссэж бичээд байгаа дүү нарт хандаж хэлэхэд эгч нь гэрлэсэн хүн шүү” хэмээн хатуухан сануулаад авчээ.

Жүжигчин О.Цэнгэл кино урлагтаа эргэн ирж найз залуу, хүүхэд, гэр бүлийн асуудал, нүцгэн зураг гээд элдэв дуулианууд ар араасаа цуварч эхэлсэн билээ. Тэрбээр хамгийн сүүлд түүнийг найз залуутай болж, хөл хүнд болсон хэмээн шуугиан дэгдсэн. Харин энэ нь кино зураг авалтынх нь үеийн зураг байсан гэдэг нь тайлагдсан юм.

Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг.

Удалгүй “UBS” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн Ч.Ундрал өдгөө хөтлөгчийн академийг тэргүүлж яваа. Ганц бие бүсгүй маань Хакухо М.Даваажаргалын “Хөдөлмөрийн баатар” цолны найр дээр хөхөө ил гаргасан даашинзаар гангарсан нь олон хүний нүдийг хужирлаад авсан.

​Залуу насны илэрхийлэл болсон булбарай зөөлөн арьсаа урт хугацаанд хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол ус юм. Тиймээс усан спортоор хичээллэж эрүүлжин гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэх боломжийг Усны гүнж Ука олгож байгаа билээ. Aqua fitness клубын 2+1=бонус урамшууллын сүүлийн хугацаа өнөөдөр тул амжиж бүртгүүлээрэй. Хоёр сараар төлбөрөө төлж бүртгүүлсэн тохиолдолд нэг сарын бонусыг олгож байна.

“Хас”-ын Ч.Ганхуягийг бизнесийн хүрээнийхэн илүүтэй сайн танина. 17 настайдаа Дилер болж, удалгүй “Хас Банк”-ийг үүсгэн байгуулж байсан хэмээн” Монголын авъяаслаг бизнесмэнүүд” номонд бичиж байсан.