Ангилал: Оддын амьдрал

“Харанга” хамтлагийнхан 25 жилийн ойгоо тохиолдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ бие даасан тоглолтоо хийсэн билээ. Тухайлбал, гитарчин Я.Одсүрэн “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа”, дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул”, гитарчин Чука “Содон аялгуу”, бөмбөрчин Пүүжээ “HARANGA & Puje Drum Show” тоглолтоо тус тус фэнүүддээ зориулан тоглолтоо хийсэн.

Хөөе залуу минь замаараа л яв даа

Зангиаг чинь харин засаад өгье

Хөөе залуу минь зөнгөөрөө л яв даа

Малгайг чинь харин янзалаад өгөх үү … энэхүү эрч хүчтэй, ритмлэг дуугаар дуучин Насаагийн уран бүтээлтэй танилцсан сонсогчид олон байдаг. Дуучин бүсгүй 2011 онд Төрсөн өдрийн дуу , Хүлээсэн хайр, Уучлаарай , Бүжиглэе бүжье гэх мэтзалуусын дунд хит болсон9 дуунаас бүрдсэн “Хэзээ ч мартагдашгүй” нэртэй анхны цомгоо сонсогчиддоо хүргэсэн. Анхны уран бүтээл , анхны цомог гэдэг “Хэзээ ч мартагдашгүй” байх нь мэдээж.

Онлайн ертөнцөд үзэгчдийг байлдан дагуулаад байгаа нэвтрүүлэг бол NB&Sally. Уг нэвтрүүлгийн хөтлөгчөөр хайрын дууч С.Сэрчмаа, “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Нба буюу Нямбаяр нар ажиллаж байгаа гэдгийг уншигч та андахгүй ээ.

БСНУ-д болсон “K-Pop world festival-д” Дэлхийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон 18 настай Б.Очирбат 3-р байр эзлэн “Best Performance” шагнал хүртлээ. Жил бүр болдог тус тэмцээнийг Өмнөд Солонгос улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг байна.

“Монгол реппэр” гэхэд л та бүгд Gee гэж нэгэн дуугаар хэлэх биз ээ. Тиймээ, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж эхлээд удаж байгаа.

Тоглолт энэ сарын 14-нд “UB palace”-ын Royal танхимд “Gee юуны төлөө” нэртэйгээр өөрийн үнэнч фэнүүдтэйгээ бут авахаар товлосон. Түүний тоглолт 100 хувь амьд хөгжимтэй болох бөгөөд “X Vit” хамт­лагийнхан, хип хоп Dj Заяа нар оролцох юм.

“Цаасан шувуу”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дууг намуухан, эвлэгхэн хоолойгоор дуулах жаахан охиныг монголчууд мартаагүй. Тэр бол дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр. Монголд төдийгүй арлын Японд уянгалаг хоолойгоороо сүмогийн аваргуудаас ч дутахааргүй танигдсан билээ. Хэдийгээр сүүлийн хэдэн жил Монголын үзэгч, сонсогчидтойгоо уран бүтээлээрээ уулзаагүй ч 11 сарын 1,2-нд бие даасан тоглолтоо өргөн барисан юм.

Монгол нээгдээд жил гаруй хугацааг ардаа орхисон Playboy сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарын нүүрийг залуу жүжигчин Н.Баярмаа чимжээ.

УДЭТ-т алхан орсон “шинэков”-уудын заншлаар ахмад уран бүтээлчдэд хадаг барьж шавь орсон гэдэг. Энэ талаараа тэрбээр “Шинээр орсон хүмүүс ахмад жүжигчдэд хадаг барьж, шавь ордог уламжлалтай. Би Г.Урнаа эгчтэй багш, шавийн барилдлагатай болсон. Ганцхан багш гэлтгүй манай жүжигчид бүгд л тусалж, зөвлөдөг” хэмээн дурссан юм.

“Miss World” тэмцээний үндэсний ялагч болж миссийн титмээ баталгаажуулсан гэх Э.Сэлэнгийг танихгүй хүн гэж ховор биз ээ. Манайдаа бараг “порно одод” тооцогддог тэрбээр тэр бүр хэвлэл мэдээлэлд ил тодоор ярилцлага өгч байгаагүй. Харин саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Тэрбээр уг ярилцлагаараа өөрөөсөө бусдыг нь бараг муулаад авчээ. Өөрөөр хэлбэл, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөлөгч мисс Э.Сэлэнгэ уг ярилцлагаараа Загварын ертөнцийнхнийг жинхэнэ бут нэргэлээ.

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанаа цуурайтуулдаг О.Насанбурмааг уншигч та бүхэн андахгүй ээ. Дэлхийн аваргаас хошой медаль авсан анхны Монгол эмэгтэй тамирчин. Түүнийг эгч нь бөхийн спортод алхан оруулж байсан хэмээн дурсдаг.

Залуу уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой тэмцээн уралдаан олон болдог ч хүсэл мөрөөдөл өвөрлөсөн олон залуусаас урлагийн тогоонд бүл нэмж уран бүтээлч болж чаддаг нь үнэндээ л ховорхон.

“Оддын эрэлд” тэмцээнээс гараагаа эхэлж, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ ?” “ Universe Best songs” наадмуудад оролцож өөрийн хоолойн чадал, өвөрмөц стилээрээ ялгарч, таниулж чадсан нь дуучин Л.Насанбуян. Оддын эрэлд-ээс “олдсон” ганц од ч гэж хэлж болно.