Ангилал: Оддын амьдрал

“Хайрын дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан билээ.

Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн өвөрлөгч эртэй сүр дуулиантай хурим найр хийж хөөрхөн охинтой болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж эр нөхрөөсөө салсан С.Сэрчмаа эх орондоо эргэн ирж уран бүтээлдээ орсон. Өдгөө “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Нба буюу Нямбаяртай “Nba and Sally” цахим нэвтрүүлэг хийж үзэгчид болоод шүтэн бишрэгчдээсээ өндөр үнэлгээ авах болсон.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг рүүгээ халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг гарсан. Биеийнх нь нэлээд орчим хувь нь түлэгдсэн Д.Оюунтуулын хувьд өөрийг нь эрүүл, хохиролгүй болгоод өгчихвөл Ц.Алдармаад заавал ял шийтгэл оногдуулах сонирхолгүй байгаа гэж мэдэгдсэн ч эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Америкт үүссэн битбоксыг хөөмэйн урлагтай хослуулсан шинэ урсгал бий болжээ. Хөөмэйбит гэх энэхүү урсгалыг битбоксчин Рэй буюу Б.Нарандэлгэр санаачилсан юм. Тэрбээр арав гаруй жил битбоксоор хичээллэсэн ба шинэ урсгалаа дэлхийд таниулахыг зорьж байна. Зорилгодоо хүрэхмйн тулд хөөмэй, битбоксыг хослуулсан зургаан төрлийн аялгууг усан дотор үзүүлж Гиннесийн номд бүртгүүлэхээр шийджээ.

“Ларьдма” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Б.Навчаа шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ. “Давхар цохилт” уран сайхны кинонд 40 гаруй олны танил эрхэмүүд тоглосон инээдмийн уран бүтээл гэдгээрээ онцлогтой.

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг тун удахгүй шинэ дүрээрээ үзэгчидтэй уулзах гэж буй гэнэ. Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд “Ану хатан”, “Анирлагч”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонд тоглосон. Тэгвэл энэ удаад Шүүдрээ ээж хүний дүрийг бүтээжээ байгаагаа дуулгалаа.

БНСУ-ыг зорьсон “Гурван бүдүүн” хамтлагийнхан энэ сарын 04-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын баг, тамирчид болон тус улсад ажиллаж, амьдардаг залуустаа зориулан “Best of Hits” тоглолтоо хийжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Азийн XVII спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцсон Монгол Улсын үндэсний шигшээ багийн тоглогч Т.Санчирт Японд тоглох санал ирсэн тухай зарлалаа. Их аварга өчигдөр твиттер хуудастаа “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн бичжээ. Чадварлаг тоглолтоороо Инчоны наадамд ялгарч, Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчийн нэгд багтсан Т.Санчир эх орондоо ирээд удаагүй байна.

Хүүхэд ахуй наснаасаа өдгөөг хүртэл арлын Япончуудыг болоод Монгол түмнийгээ уянгалаг сайхан хоолойгоороо байлдан дагуулсаар яваа МУГЖ Д.Оюунтүлхүүр эх орондоо сууршиж, шинэ уран бүтээлүүдээ туурвин элэг нэгт ахан дүүстэйгээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 9-нд 12:00 цагаас Баянгол зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчид болоод өөрийн үнэнч фенүүдтэйгээ хамтдаа гурван шинэ клипнийхээ нээлтийг хийх аж.

“Cosmopolitan” сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарыг “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэг чимсэн байна. Жүжигчин Урнаагийн хувьд хамгийн сүүлд “Зүрхээр наадагч” киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа.