“Шинэ үе” продакшнаар олон жил овоглосон Г.Ундармааг хамтлагаасаа туурга тусгаарлах болсон талаар сүүлийн үед шуугих болсон. Бооёо, Г.Ундармаа нарыг өөр хоорондоо маргаснаас түүнийг хамтлагаа орхисон тухай ч шум гарсан. Харин өнөөдрийг хүртэл тэдний хэн хэн нь ам нээгээгүй байсан юм. Тэгвэл энэ талаар Г.Ундармаа “Хамтлагаасаа түр чөлөө авсан байгаа. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэсэн тайлбар хийжээ.
Ангилал: Оддын амьдрал
Санхүүч мэргэжилтэй, загвар өмсөгч Х.Намууныг уншигч та таних бизээ. Тэрбээр аав МУГЖ Д.Хүрлээгийн “буян”-аар гэнэт олны танил болсон нэгэн. Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн кинонд тоглосон билээ. Аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад авсан.
Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн танхим” төслийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажлыг эхлүүлсэн. Сайн үйлсийн аяны хүрээнд олон байгууллага, хувь өөрсдийн тусламжын гараа сунгаж тусалсаар ажлынхаа 95 хувийн хийж гүйцэтгээд байна.
Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.
Uniberse best songs наадмын шилдэг оролцогч S4 хамтлагийнхан МУСТА цол тэмдгээр шагнуулжээ. Тус наадмын шилдгээр шалгарсан ч төдийлөн уран бүтээл хийгээгүй байсан. Хөгжмийн зохилч Б.Чинбат хамтлагийн продюсераар ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд хоёр ч ковер уран бүтээлээ гаргасан юм.
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдэгээ өнөөдөр гардан авлаа. Тэрбээр хамтлагтаа буцалтгүй бутрашгүй 20-н жилийн турш хөгжимдөхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудын аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн билээ.
Х.Бадамгэрэлийг загвар сонирхогчид бүгд танина. Тэрбээр нийслэлийн 38-р сургуулийн Герман, Англи хэлний ангийг төгссөн. Дунд сургуульд байхдаа сурлагандаа номер байж, хичээлээс гадуур нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, дуулж, бүжиглэдэг охин байсан гэдэг.
Загварын ертөнцийн хамгийн төгс хос гэгддэг залуусын амьдрал хоёр тийшээ болсон. Нэг хэсэг хосууд цахим хуудсаар хэрүүлийн алим бие бие рүүгээ шидэлцсэн билээ. Тэдний салах болсон шалтгаан нь загвар өмсөгч С.Эрдэнэцогт хэт шоу цэнгээн гэж алга болдгоос үүдэлтэй хэмээн түүний экс эхнэр шуугиан дэгдээгээд авсан.
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярт “МУГЖ” цол хүртээхээр ерөнхийлөгчийн зарлиг гарсан тухай түүний ойр дотныхон өөрсдийн фейсбүүк хуудаснаа бичэцгээж эхэллээ. Энэ талаархи мэдээллийг баттай эх сурвалжаас тодруултал үнэнг бөгөөд маргааш 11:00 цагт төрийн ордонд шагналаа гардан авах нээ.
“Энэ л шагнал авах ёстой, тэр л гавьяатай хүн” гэж түмэн олон ярьдаг, хэзээ авах бол гэж хүлээдэг. Тийм хүмүүс шагналаа авдаг. Дуучдаас үлдсэн нь М.Бямбажав гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Авах ёстой шагналыг нь төр хэзээ өгөх бол… Хийсэн бүтээсэн нь түмний нүдэнд тусаж, сэтгэлд хоногшсон учир энэ хүлээлт бий болсон.
