“Сэрэлт”-ийн Бумаа буюу 20 дугаар зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд нь босгожээ.
Жүжигчин Т.Цэвээнжав нь Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн алдартан юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүрийг бүтээжээ.
