Ангилал: Оддын амьдрал

“Sweetymotion” хамтлагийн сайхан бүсгүйчүүдийг тэдний фэнүүд нь андахгүй сайн танина. Тус хамтлагийн дуучин Сарнай л гэр бүлтэй билээ. Улагийнхаа төлөө хүчин зүтгээд гэр бүл зохиох завгүй явсан Сүндэрээ хөл хүнд болж уран бүтээлээсээ түр хөндийрсөн юм.

ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит дуурийн гоцлол дуучдын олон улсын XXIV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, тэргүүн байрын шагналтан МУГЖ Г.Ариунбаатарыг уншиг та бүхэн сайн танина. Тэгвэл олны хүндлэлийг хүлээсэн гавьяат маань гэр бүлээ умартан шинэхэн хайрандаа умартан яваа бололтой.

“Хувьсал” продакшн өөрсдийн хоёр дахь дэлгэцийн уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэдний эхний бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцээр гарсан даруйдаа нилээд шуугиан тарьсан. Өнгөрсөн баасан гарагт болсон “Mongolia academy awards 2014” наадмын үеэр тэд өөрсдийнхөө уран бүтээлээр “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шилдгээр тодорсон.

Өчигдөр шөнө Үндэсний соёл, амралтын хүрээлэнд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг Монголд зэрэгцүүлэн зохион байгууллаа. ETV телевизээс зохион байгуулсан тус арга хэмжээнд улс төр, урлаг, спортын гээд бүхий л салбараас зочид хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр “Киви” хамтлагийн Намуунаа өөрийнхөө, гарал угсааг зарлажээ.

Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар телевизэд хөрөнгө оруулж, нэрийг нь хүмүүст таниулсны дараа зардаг “моод” дэлгэрүүлээд байгаа билээ. Тэд анх Японы тусламжаар “Эх орон” телевизийг 800 орчим сая төгрөгөөр байгуулж байсан хэдий ч 3-5 тэрбумын үнэд хүргэн “Ажнай”, “Мон Уран” компаниудад худалдаж чадсан байдаг.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг хүн болгон танина. Тун саяхан “Хувцсаа тайчаад шид” дуугаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон. Түүний энэ дууны клипэнд олон хүн таагүй хүлээж авсан юм. Гэхдээ хэзээ ч шантарч цуцдаггүй зантай тэрбээр уран бүтээлээ туурвин олны хүртээл болгосоор яваа.

МУГЖ Дуучин Т.Ариунаа өнгөрсөн сард хөлөндөө гэмтэл аван, хоёр яс нь хугарсны улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн сарын 29-ны өдөр хагалгаанд орсон билээ. Тэрбээр түүний хагалгаа амжилттай болж ГССҮТөвийн эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярласан талархснаа илэрхийлэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлж байсан.

“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр 1987 оны гуравдугаар сарын 1-нд Багануур дүүрэгт төрсөн.

СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн билээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа сурлага сайтай байсанаас гадна бүжиглэх, жүжиглэх авъяастай байсан нь хожмоо жүжигчин мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн гэдэг.

25 суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “Anemone” хамтлаг. Тус хамтлагийн “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий” зэрэг уран бүтээлүүд нь бидний сонсох, дуулах дуртай дуу болж чадсан. Өөр өөрийн өвөрмөц хоолой, өнгө аястай тэд нэгэн хүсэл, тэмүүлэл дор нэгдэж, уран бүтээлээ амжилттай олны хүртээл болгосон.