Ангилал: Оддын амьдрал

“Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог” дуугаараа олны танил болон гарч ирсэн Хөвсгөл нутгийн залуу дуучин Я.Гэрэлчулуун багагүй хугацаанд чамлахааргүй амжилт гарган дуучны ур чадвараа олонд таниулаад байгаа билээ. Тэрээр Европын орнуудаар аялан тоглолтоор яваад ирсэн аж.

Эмэгтэй хүний уян налархай бие, гоо сайхныг илтгэсэн “Belly dance” бүжгийн төрлөөр ДАШТ-нд бүжигчин Н.Баярмаа монгол хатны бүжгээр FUSHION төрөлд дэлхийн аваргын цомыг хүртсэн байна.

Тэрээр “Belly dance” бүжгийн клубын багшаар ажиллаж, өөрийн гэсэн шавь нарыг бэлтгэдэг юм. БНХАУ-д бэлхүүсний бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцжээ.

“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярын тухай янз бүрийн яриа их гардаг. Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй. Харин хамтлагийн ахлагч гэдгээрээ хамгийн түрүүнд гүйж явдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог” байх.

Жүжигчин Ганзоригийг уншигч та бүхэн “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээр нь илүү сайн танина.

Өдгөө ч түүний өө нөгөө “Сампил” гэх нь бий. Тэрбээр монголын хамгийн анхны олон ангит кино “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон билээ. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд жүжигчнээр ажиллаж байгаа юм.

Олны танил хүмүүс аль олох оньсого мэт байхыг хичээдэг. Харин манайхны хувьд ёстой л “далан булчирхайгаа дэлгэнэ” гэгч болдог бөгөөд үүнийгээ “энгийн даруухан байна” хэмээн эвтэйхэн тайлбарлачихдаг.

МУ-ын иргэн НҮБ-ийн зэвсгийн шинжээч, доктор, Доржпаламын Эрдэнэцогтыг даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Нобелийн Энхтайваны төлөөх шагналаар шагнасан байна.

“Sweetymotion” хамтлагийн сайхан бүсгүйчүүдийг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Тус хамтлагийн гишүүн, дуучин Г.Сүндэрмааг хамгийн хүчирхэг хоолойтой нь мөн хамгийн хөгжилтэй нь хэмээдэг билээ.

Хамтлагаасаа уран бүтээлийн чөлөө аваад байгаа МУСТА, жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийн аян өрнүүлж байна. Тодруулбал жүжигчин бүсгүйн санаачлагаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулахаар болжээ.