“Оддын эрэлд” шоунаас төрсөн “од”, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” наадмын ялагч, “Universe best songs” тэмцээний 2-р байрын шагналт гээд олон амжилтын эзэн бол Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян. Түүнийг Зууны манлай дуучин Сарантуяагийн шавь гэдгээр нь хүмүүс андахгүй.
Ангилал: Оддын амьдрал
Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имидж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа. Сүүлийн үед түүний хувийн амьдралын талаар таагүй мэдээллүүд сонсогдох болсон. Тодруулбал, Ганбаа эхнэрээсээ салж, хүүхдээ өнчрүүлэхээр шүүхэд хандаад байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй эхнэр, хүүхдүүдээсээ 2 өрөө байраа харамлан, ах дүү нарынхаа нэр дээр шилжүүж, тэдэнд юу ч үлдээхийг хүсэхгүй байна гэдгээ шүүх танхимд хэлсэн гэнэ шүү.
АНУ-ын Жаксон хотод балетчидын олон улсын уралдаан болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог балетчидын хувьд олимптой дүйцэх уг уралдаанд манай улсын ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцож байгаа билээ.
Загварын ертөнцөд аль хэдийнээ өөрийн байр сууриа эзэлсэн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Т.Туяамаа. Тэрбээр ”Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, “Catwalk” хамтлагийн дуучин хэмээх алдартай.
Залуу хөгжмийн зохиолч Б.Одбаяр энэ онд уран бүтээл арвин, өсөлт, амжилттай яваа. Тэрээр “Гэгээн Муза-2014” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн бүтээлээрээ шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг өөрийн мэргэжлийн багш, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шараваас хүртсэн билээ. Тэгвэл саяхан зохиогдсон “Mongolian Academy Awards”-аас өөрийн ажилласан “Үргээлэг” уран сайхны киноны хөгжмөөрөө мөн л шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг хүртэж, амжилтаа бататгааад авлаа.
Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй.
Жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийг дэлгэрүүлж яваа. Тэрбээр анх УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж хүлээлгэн өгсөн. Энэ удаад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим-Хүүхдүүдэд” төсөлдөө ханцуй шамлан аль хэдийнээ орсон билээ.
Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн Словени улсын Марибор хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Оросын богино өгүүллэг болон жүжгийн сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан “Хунгийн сүүлчийн дуу” киноны дууг МУГЖ Т.Ариунаа дуулан олны хүртээл болгосон билээ. Энэхүү кино нь уран бүтээлч хүмүүс нөр их хөдөлмөр зүтгэлээр шинэ уран бүтээл хийдэг гэдгийг харуулахын зэрэгцээ тухайн уран бүтээлч эгэл жирийн бусад хүмүүсийн адил хувийн амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг харуулахыг зорьсон юм.
Поп дива С.Наран Монголд бүү хэл дэлхийд данстай хоолойтой дуучин гэгддэг. Энэ хэрээр Япон, АНУ-д ганцхан удаагийн ч бай томоохон арга хэмжээнүүдийн урилгад дүүрэн дараастай байдаг тэрбээр хөдөлмөрч, бүтээлч, шинэ уран бүтээлийн эрэл хайгуулч нэгэн. Гадны орнуудад амьдардаг, ажилладаг, сурдаг дуучин бүсгүйд тэр бүр хүн мэдээд байдаггүй нэгэн нууц бий нь тэрбээр маш эмзэг арьстай бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаж авах биш харин өөрөө хийж хэрэглэдэг гэнэ.
