Ангилал: Оддын амьдрал

Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар яваа. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм.

Номин буюу Наомин хэмээх тайзны нэртэй залуу уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулан, шинэ дууных нь клипийг хүргэе. Тэрээр Хөгжим Бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа юм байна.

Спортын ертөнцийн дайчин бүсгүйчүүд загварын ертөнцийн халуухан нэгэн болж хувирсан талаар шивнэлдэх хүмүүс олон болж. Тэр ч бүү хэл их спортын бүсгүйчүүдийг загварын шоунд урьдаг болсон сурагтай.

“MIXX” хэмээх нэрэн доор хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн залуус анхны цомгийн ажилдаа ороод өнөөг хүртэл чимээгүй байсан уу?

Тэгвэл тус хамтлагийн залуус саяхан шинээр “Хаалгаа нээ” гэх шинэхэн цомгийн teaseree цацаж эхэлжээ. Багагүй хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлж чадсан тус хамтлагийнхан сэтгүүлчид болон сонсогч фэнүүдэдээ тун удахгүй шинэ цомгийн уран бүтээлүүдээрээ та бүхэнтэйгээ уулзах болно гэхээс өөр ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй байгаа билээ.

Монгол услын Ерөнхийлөгч агсан Н.Энхбаяр өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэгвэл саяхан Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баабар буюу Ш.Батбаяр цахим хуудаснаа Н.Энхбаяртай хамтдаа авахуулсан зургаа нийтэлж цахим ертөнцөд шуугиан тарьж эхэллээ.

Хүн бүхний бага нас өөр өөрийн түүхтэй. Зарим нь багадаа хэрсүүхэн хүүхэд байсан бол зарим нь ёстой л эрхийн “тэнэг” байдаг. Тэгвэл одоо үед нэр нь олны дунд танил болоод буй эрхмүүд багадаа ямар царайтай хүүхэд байсан бол. Та бүхэн доорх зургийг хүлээн авна уу.

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укаг танихгүй хүн ховор. Ганган хээнцэр түүний гол имиж нь шаргал үс. Өдгөө 35 настай ч ганц бие бүсгүйн амьдралаар яваа.

Тус хамтлагийн есөн жилийн ой өнгөрсөн онд тохиож “Vegas” клубт өөрийн фэнүүдтэйгээ хамтдаа хоёр өдрийг доргио өнгөрүүлсэн. Тэгвэл хамтлагийн ахлагч Ука сүүлийн үед хүүхэд асраад тун завгүй байх болсон гэдэг.

Үргэлж шар хэвлэлийн баатар болж явдаг жүжигчин Золоо /Г.Золзаяа/ нөхөр УДЭТ-н жүжигчин Б.Тамиртайгаа СУИС-н гадаа анх танилцаж байсан гэдэг. Тэд Цэгц-Үжин гэх хөөрхөн охинтой болцгоосон. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Харин энэ удаа жинхэнэ хайраа олсон бололтой.

Д.Эрдэнэцэцг агсны дуунуудыг өөрийнхөөрөө амилуулсан дуучин Э.Болор-Уянга уран бүтээл туурвихын зэрэгцээ өөрийн санаачлагаар хүмүүнлэгийн үйлс бүтээж яваа ажээ. Тэрбээр сардаа нэг удаа хүмүүнлэгийг үйлс хийж байгаа бөгөөд энэхүү ажлаа өнгөрсөн гурав дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн байна. Тэрбээр эхний хүмүүнлэгийн ажлаараа хүчирхийлэлд өртсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны түвшингөөс доогуур орлготой хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор ая дуугаа өргөхийн зэрэгцээ, уулзсан байна.

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар төр, түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж, Монгол Улсын Төрийн соёрхолт хэмээн эрхэм алдрыг хүртсэн. Тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож чадсан.