Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өгчээ. С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм.
Ангилал: Оддын амьдрал
“Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
“Хаадын тоглоом” цувралын сүүлийн бүлгийг дэлхий дахин амьсгал даран, анхааралтай үзэж байна. Энэ киноны фэнүүд бүх баатраа сайн таньдаг, ямар чадалтайг нь ч мэднэ. Ингээд Imgur-ийн нэгэн хэрэглэгч Photoshop ашиглан, Хаадын тоглоом”-ын баатруудыг олимпын тамирчид болгон дүрсэлснийг сонирхоцгооё. Хэрэв Вестерост олимпийн наадам болбол иймэрхүү байх байсан болов уу.
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв.
Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар шалгарчээ. Тодруулбал өнөөдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э. Амартүвшин ирэх тавдугаар сард Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглоно. Тодруулбал, тавдугаар сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29-ны өдрүүдэд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой энэ жил тохиож буй. Нэрт найруулагч, жүжигчин агсны нэрэмжит “Арслан” цомын эздийг гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодруулжээ.
Саудын Араб улсын хаан Абдулах хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн “World folk vision” наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан Гран при шагнал хүртжээ. Тэрээр Саудын Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч уртын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Н.Дашдэжид, Монгол костюмсын хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин бөхчүүд оролцсон байна.
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа бие даан цомог гаргахаар шуударчээ. Цомогт нь багтах анхны бүтээл нь “Би чиний хайртай бүсгүй” дуу болж байгаа аж. Өмнө нь шинэ бүтээл дээр ажиллахад “Гурван охин” хамтлагийнхаа хоёр гишүүнтэй хувааж ачааллыг хуваалцдаг байсан бол энэ удаад бие даан уран бүтээл хийхэд бүх ажлыг ганцаар амжуулах үүрэг хариуцлага ирж байна гэдгийг тэрбээр тодотгов.
Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлох “Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт эхлэх ажээ. Тус наадамд манай улсаас топ модель Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар оролцохоор болжээ. Тэд дэлхийн шилдэг дизайнеруудын загварыг амилуулахаас гадна монгол үндэсний хувцсаа гайхуулах юм. “Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд дэлхийн загварын чиг хандлага юуг эрэлхийлж байгааг харуулах зорилготой. Үүнээс гадна загвар зохион бүтээгчдийн сор болсон бүтээлийг дуудлага худалдаанд оруулдгаараа онцлог юм.
