Ангилал: Оддын амьдрал

Уртын сайхан дуунуудыг уран тансгаар амилуулж, түмэн олны хайр хүндлэлийн эзэд болцгоосон МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Төрийн дээд одон медиалаар шагнуулжээ. Тодруулбал Д.Жавхаасайхан 02 дугаар сарын 10-нд буюу сар шинийн баярын битүүний урд өдөр “Алтан гадас” одонгоор, Д.Үүрийнтуяа 02 дугаар сарын 22-нд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулж төрдөө үнсүүлж, түмэн олныхоо хайр хишгийг хүртжээ.

Монголын дуурийн дуучин, Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баяраар тус улсын БХЯ-наас зохион байгуулсан гала концертод оролцлоо.

Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл, хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон. 2021 он бол их соёлын салбарын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Энэ жил Чингис хаан хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилга, Соёлын өвийн төв гурав ашиглалтад орно.

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино болох “Хотулун гүнж”-ийн гол дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа ажээ. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны тухай өгүүлэх уран сайхны киноны танилцуулга өнөөдөр (2020.11.2) цацагдаж эхэллээ.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон нүүдэлчдийн соёлыг сонирхогч солонгос иргэдийн дунд зарласан “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” соёлын уралдааны шилдгүүд энэ сарын 24-нд Сөүл хотноо тодорно.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, түүний гэргий М.Цэндсүрэн нарын талархалын хүлээн авалтын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ, ХКН, Хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам, Хууль зүйн яам, Улсын цагаачлалын удирдах газар, ЭКСИМ банк зэрэг төр, засгийн байгууллагын 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.

“The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг тэргүүлжээ. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхиод байна.

“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм.