Ангилал: Оддын амьдрал

Цагдаагийн ажил мэргэжлийн онцлогийг үнэн бодитоор хүргэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, монголын гэрэл зургийн түүхийг цагдаагийн алба хаагчдын сэдэвт зургаар баяжуулах зорилгоор АМРЫГ ЭРЬЕ гэрэл зургийн уралдаан үргэлжлэн явагдаж байна.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн хөл хүнд болсноосоо хойш нам гүм болсон билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй найз залуугийн хамт “Modern zaluus” ТББ байгуулсан байна. Улмаар эхний үйл ажиллагаагаа “Verbis” асрамжийн газарт зохион байгуулжээ.

Рок попын “ажаа мама” МУГЖ Б.Сарантуяа залуу дуучдад их элэгтэй, нэр сүрээрээ дараад байдаггүй нэгэн. Анх Минжээ, Номин хоёр дуулж эхлэхэд “Номин гэж хөөрхөн дуулдаг охин байна” гэж магтаж байсан.

“Click click boom” бүлгийн залуус шинэ цомгийнхоо нээлтийг тун удахгүй хийх нь ээ. Тэдний “Нүүдэл” цомогт урьд нь огт цацагдаагүй 14 дуу багтсан бөгөөд “Нүүдэл” нэрний утгийг реппер Gee-ээс лавлахад “Нүүдэл” шатраар ярьвал энэ цомог маань “Click click boom”-ын дараагийн нүүдэл гэсэн утгийг агуулна.

Монголд хип хоп дууны суурийг тавьсан анхдагчдын нэг “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлдээ ороод тун завгүй явна. Тус хамтлаг нэг хэсэг тус тусынхаа мөрийг хөөсөн хип хопчид хамтын уран бүтээлээ сэргээж, томоохон хэмжээний тоглолт хийх тухайгаа фэнүүддээ дуулгасан ч одоогоор тодорхой нэгэн сюрприз задлаагүй байгаа.

“Хурд” хамтлаг 1993 оноос тасралтгүй уран бүтээлээ туурвисан юм. Энэ жил тэдний 20 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. 20 жилийнхээ ойн хүрээнд олон газарт тоглолт хийсэн. Мөн ӨМӨЗО-ы сонсогч, фенүүддээ тоглолтоо хийгээд ирсэн тэд энэ сарын 29, 30-ныг “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд үзэгч фенүүдтэйгээ өнгөрөөхөөр болжээ.

Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй “Гурван охин” юм. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш 15 жилийг хамтдаа үдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уран бүтээлийн давалгаа эхэлжээ.