Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Залуу уран бүтээлч Наоминтой танилц
Одод

Залуу уран бүтээлч Наоминтой танилц

Урлаг Урлаг03/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13257963812014-06-03-16-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Номин буюу Наомин хэмээх тайзны нэртэй залуу уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулан, шинэ дууных нь клипийг хүргэе. Тэрээр Хөгжим Бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн  дуулаачаар суралцаж байгаа юм байна.  

Мэдлэг боловсролдоо анхаарч, мэргэжлийн уран бүтээлч болохоор зорьж яваа тэрээр сургуулийнхаа амралт, чөлөөгөөр эх орондоо уран бүтээлээ эхлүүлж амжжээ. Наомин нь поп арт, этник  чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй бөгөөд хөгжмийн мэдрэмжийг өндрөөр үнэлж, таашаадаг үзэгч, сонсогчдод өөрийн дуу хөгжмөө зориулан туурвиж байгаа гэсэн.

Тэрээр хөгжмийн зохиолч, продюсер Окигийн “Нэгүн” студитэй хамтран ажиллаж байгаа бол өнөөдөр анхны уран бүтээлээ танилцуулж байна. “Мөнх” хэмээх дуу нь эхийн тухай дуу бөгөөд бидний үргэлж сонсож ирсэн ээжийн дуунуудаас хэлбэр, хийцийн хувьд ондоо ч аялгууны хувьд, Монгол аялгуу, хөгжимд хандан бүтээгджээ. Тэр ч утгаараа, тус дуунд симфони оркестр, ардын хөгжмийг орчин үеийн дуугаралттай хослуулан бүтээж, хөгжмийн дуугаралт, найруулгыг шинэлэг хэлбэрээр бүтээснээрээ онцлог, хэвшмэл дуунуудаас өөр болж чаджээ.

Харин дууны хөгжмийг Оки зохиож, шүлгийг нь ZZ бичсэн бол клипийг “2B” студийнхэн хийж гүйцэтгэжээ.

Хөгжмийн боловсролтой, урлагийн төрх, зөв хандлагатай энэ бүтээлч өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай. Тодруулбал, Австралийн Кино Зураглаачдын холбооны монгол дахь албан ёсны гишүүн, монголын чадварлаг кино зураглаачдын нэг Д.Ангарагын дүү гэсэн шүү.

Монголын хөгжмийн урлагт тэр бүр сонсогддоггүй шинэ төрөл жанр, хэв маягаар чанартай уран бүтээл туурвих зорилго өвөрлөсөн түүнд амжилт хүсье. Харин шинэ уран бүтээлээ дуучин Наомин Монголынхоо сарангоо ээжүүддээ ийнхүү зориуллаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.