Ангилал: Оддын амьдрал

UBS телевизийн “Universe Best Songs-2009” тэмцээнд ажилттай оролцсон Ч.Цэлмүүн 2012 оны намар айлын гэргий болж, өнгөрсөн онд хөөрөхн хүүгийн ээж болсон билээ. тэгвэл дуучин бүсгүйн хүү удахгүй нэг ой хүрэх бөгөөд ээжийнхээ уран бүтээлийг сонсож, урлагт ээлтэй нэгэн болж байгаа гэнэ. Энэ талаар дуучин Ч.Цэлмүүний нөхөр Алтанхайрхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан найзууддаа дуулгажээ.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан жүжигчин Г.Алтаншагайг авьяаслаг уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй. Өөрийн гэсэн “Мөрөөдлийн театр” нэртэй уран бүтээлийн хамтлаг байгуулж, өрх гэрийнхээ тооныг татаж өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн аав болсон Г.Алтаншагай багагүй дурламтгай нэгэн байсныг найз нөхөд нь дурсан ярьжээ.

Шинэ оны эхний өдрүүдэд нийтийн дуучдын үе, үеийн уран бүтээлчид шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Шинэ жилийн наадамд МУГЖ С.Жавхлан ч, Г.Эрдэнэчимэг ч монгол дээл, монгол гуталтай очсон нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. Энэ Жавхлан эхнэрээ араг түшүүлж төрүүлэх нь багадаад бүр шинэ жилээр нүүр нүдийг нь будуулалгүй аваад ирж гэлцсэн.

Монголын хөвгүүдийн хамтлаг дундаа поп урсгалаар дуулдаг “Нэгэн зүгт”-ийнхэн сүүлд хамтлагийнхаа нэг гишүүнийг сольсон. Тэд “B.I.G” хамтлагийн “Улаан сарнай” дууг шинэчлэн дуулсан нь хит болж чадсан юм.

Загварын ертөнцөөс дахин нэгэн МУСТА төрлөө. Тодруулбал, “Азийн модель” агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн хувьд 2013 оны шинэ жил нь азтай, одтой нь жил болон өнгөрчээ.

Шинэ үе продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт өчигдөр Соёлын тэргүүний ажилтан болсон байна. 2013 оны сүүлийн өдрүүдэд үзэгчдээ баярлуулаад завгүй явсан Шинэ үеийнхэн өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн баяраа хийж амжилт бүтээлээ дүгнэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга /ХЦДБЧ-/ыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүрэлцэн очиж тус чуулгын туганд одонг зүүж өгсөн байна.

Өнөөдөр УДЭТеатрын авъяаслаг уран бүтээлчид болох СТА Б.Нармандах “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, СТА Г.Амгаланбаатар “Алтангадас одон” – оор тус тус шагнуулж байна. 11 Цагаас авьяслаг уран бүтээлчидээ театр дээрээ угтан авах аж.