Монголд анх удаа балетын урлаг хэрхэн хөгжиж байгааг харуулсан дэлгэцийн бүтээл хийхээр болжээ. Монголын балетчид гадаадад хэр нэр хүндтэйг харуулах уг киноны гол дүрийг “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бүтээх юм.
Ангилал: Оддын амьдрал
“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа төдийгүй хошин урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү хошин урлагийнхан дотроо хамгийн хөөрхөн нь гэгддэг тэрээр “Ануун” тавилгын дэлгүүрийн менежерийн ажил давхар хийдэг. Түүнчлэн хувийн бизнесээ өргөжүүлж “Viva city” хотхонд гэр ахуйн барааны тансаг дэлгүүр нээж байгаа тухай мэдээлэл гараад буй.
Өнөөдөр Honeymoon хамтлагийн Золоогийн төрсөн өдөр тохиож байна. Цэвэр өөрсдийн хүч хөдөлмөрөөр гарч ирсэн гэмээр Honeymoon охидын хамтлаг удаа дараа уран бүтээлүүдээ туурвисаар байгаа нь авууштай.
“Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр үзэгч фэнүүддээ танигдсан мисс Б.Бадамцэцэг нэгэн сайтад өөрийн нүцгэн зургаа нэлээд үнэд хүргэн худалдсан билээ.Түүний зургийг Францын алдарт зурагчин Olivier Laban-Mattei уран сайхны аргаар авсан бөгөөд эмэгтэй хүний гоо сайхныг илүүтэйгээр тодотгон харуулахыг зорьсон аж.
2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон “Emirates airline” авиа компанид монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна.
Монголын спортын түүхэнд гаргасан амжилт, гавъяа шагналаараа алдаршин яваа Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар саяхан бүл нэмж, ихэр хүүхэдтэй болжээ. Сүүлийн хэдэн сарын турш АНУ-д амьдарч, шинэ хүнээ угтаж авах бэлтгэлээ базааж байсан О.Гүндэгмаа наадмын өмнөхөн амаржиж, хүү, охин төрүүлсэн байна. Ихрүүд, ээжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх гэнэ.
Тодруулбал энэ жилийн наадамд Улсын Филармонийн дарга МУУГЗ Ч.Даваасүрэн зураглаач хүү Д.Ангарагаа дагуулсан бол, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУУГЗ, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар хүү, “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахыг, Со гавъяат жүжигчин, дуучин С.Очирхуяагынхаа хамт наадмын нээлт, хаалтыг хамтран зохион байгуулсан нь наадамчин олонд таалагдсан. Их ажлын ард гарсан аав, хөвгүүд хамтдаа дурсгалын зураг даруулсан байна. Хэлэх үг, хийсэн ажилтай аав нараараа бахархсан хөвгүүд, ихийг бүтээх хөвгүүдээрээ бахархсан удам дамжсан урлагийнхны ховор, дурсгалтай агшинг хүргэе.
Хоёр эхнэрийн гурван охинтой МУГЖ С.Жавхлан энэ жил улс төрд явцгүй гэдгээ мэдээд эргэн уран бүтээлдээ орж үндэсний, омгорхол шинжтэй уран бүтээлүүдийг хийж эхлэх болсон билээ. Харин үүний хажуугаар тэрээр хүү хүсэн хүлээж байсан нь нууц биш ээ. Гэтэл түүний санаснаар болж “Шуранхай” этник группийн гишүүн асан Г.Эрдэнэчимэг түүнд зургаадугаар сард нуган үр төрүүлж өгчээ.Удам залгах хүүтэй болсондоо гавьяат их л сэтгэл хангалуун байгаа бөгөөд харин олны хэл ам, хараанаас нэлээд нууцалж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, мөр зэрэгцэн явдаг урлагийнхандаа хүртэл хүүгийнхээ тухай төдийлөн ам нээхгүй байгааг түүний ойрын эх сурвалж хэллээ. Гэхдээ урлагийнхан л болсон хойно энэ удаа араг түшиж төрсөн болов уу, аль эсвэл эмнэлэг бараадаж төрсөн болов уу хэмээн нэлээд сониучирхацгааж байгаа гэнэ лээ.
Хамгийн түрүүнд Монголын урлагийн нэрт продюссерүүдийн нэг ноён Л.Балхжав Хөвсгөл далайн эрэг дээр амрахаар гэр бүлээрээ явсан бол “Гранд” хамтлагийн продюссер Д.Баттөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах эзэмшил рүүгээ уран бүтээлч нөхдөө аваад явжээ.Н.Халиун, Аранзаа нар Багануур тийшээ Хэрлэн голын хөвөөнөө толгойгоо сэргээхээр загасанд явах гэж байгаа бол “АП” продакшны Чука Архангай нутаг руу жимсэнд явах сурагтай.
“Харанга” хамтлагийн гоцлол дуучин, СТА Х.Лхагвасүрэнгийн “Морин хуур, Толин хул” хэмээх бие даасан тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.Түүний тоглолт фэнүүдэд нь маш их таалагдсан бололтой. Үзэгчид танхимаас гарч явахдаа өөр хоорондоо “Лхагваад Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгох цаг болчихож” хэмээн ярьж байв.“Морин хуур, Толин хул” тоглолтыг үзсэн УИХ-ын дарга З.Энхболд “Twitter” хуудсандаа “Лхагваа зөвхөн “Толин хул”-аараа гэхэд л гавьяат авах ёстой. Гэтэл цаана нь арван гавьяатын зиндааны сайхан дуунуудтай” гэжээ.
