Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ
Утга зохиол

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

Урлаг Урлаг29/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы алдартай зохиолч Хигашино Кэйго хорт хавдрын улмаас 68 насандаа таалал төгссөн тухай түүний бүтээлийг хэвлэн нийтлэгчид мэдээлжээ. Тэрбээр энэ сарын 23-нд таалал төгссөн байна.

Детектив зохиолын “хаан” гэгддэг Хигашино Кэйго 1958 оны хоёрдугаар сарын 4-нд Осака мужид төрсөн бөгөөд мужийнхаа их сургуулийг инженер мэргэжлээр төгсжээ.

1985 онд 27 настайдаа, мэргэжлээрээ ажиллаж байхдаа туурвисан “Хокаго” (Хичээлийн дараа) романаараа зохиолчийн гараагаа эхлүүлсэн байна. Уг бүтээл нь Японы адал явдалт зохиолын нэрт төлөөлөгч Эдогава Рампогийн нэрэмжит шагналыг хүртжээ.

Тэрбээр адал явдалт төрлөөр олон бүтээл туурвиж алдаршжээ. 1998 онд анх хэвлэгдсэн “Мөрдөгч Галилей” цувралын гол дүрийн баатар нь суут физикч байдаг бөгөөд эзэмшсэн мэдлэг, ухаанаа гэмт хэргийг илрүүлдэг. Тус цувралын “Сэжигтэн X-ийн үнэнч байдал” (“Сэжигтэн X-ийн золиос” нэрээр мөн хэвлэгдсэн) ном нь 2006 онд Японы утга зохиолын нэр хүндтэй Наокигийн шагналыг хүртсэн байна.

Хигашино зохиолынхоо үйл явдлыг санаанд оромгүй эргэлтээр өрнүүлж, дүрүүдийн сэтгэл зүйг гүнзгий гарган дүрсэлдгээрээ алдаршсан зохиолч байв.

Түүний бестселлер бүтээлүүдийн тоонд “Шөнө дундын наран доорх зугаалга” (мөн “Шөнө дундын нар” нэрээр хэвлэгдэж байсан) зохиол, “Мөрдөгч Кага” болон “Багт наадам”  цувралууд нь зүй ёсоор багтдаг.

Хэвлэн нийтлэгчдийн мэдээлснээр, Хигашино нийт 106 ном туурвисан бөгөөд түүний хамгийн сүүлчийн бүтээл ирэх наймдугаар сарын 5-нд хэвлэгдэх ажээ. Түүний бүтээлүүд зөвхөн Японд гэхэд 109 сая орчим хувь хэвлэгдэж, дэлхийн 41 улс, бүс нутагт орчуулагдан гарсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.