Ангилал: Оддын амьдрал

Mixx хамтлагийн дуучин Амаржил буюу Жила өөрийн нууц авьяасаа дэлгэв. Тэрээр бага байхдаа уран нугаралтаар хичээллэдэг байжээ. Сүүлийн үед эргэн нугаралтаараа хичээллэж эхэлснээ өөрийн цахим хуудсаар бичсэн байна. Ямартай ч дуучин бүсгүйдээ амжилт хүсье.

Дуучин Сэрчмаагийн охин өдгөө хоёр настай. Тэрбээр хоёрхон настай балчирхан боловч урлагийн авъяас нь одооноос тодорч байгаа гэнэ. Ганнам стайл бүжиглэж, дуулах дуртай гэдгийг ээж нь онцолсон бөгөөд урлагийн хүн болгох хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Toп модель Э.Одгэрэлийг монголчууд жил бүр «Хамгийн дур булаам бүсгүй»-гээр нэрлэдэг. Тэрбээр Монголын загварын ертөнцөд №1 байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн гунхаж, тэднээс ч илүү цоглог, золбоолог харагдах энэ бүсгүй Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч.

Хамгийн богино хугацаанд хамгийн нөлөөтэй болж, залуусын дунд хамгийн ихээр хайрлагдах болсон дуучин А Cool-ийн амьдралын түүхийг фото зургаар нь хүргэж байна. А Cool анхны тоглолтоороо УБ паласын концертын их танхимыг дүүргэж чадсан чадварлаг дуучин юм. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ ч тэр бусдад үлгэрлэж чаддаг нэгэн. Ингээд Монгол залуусын үлгэр дууриалал болж буй дуучны хувийн гэрэл зургийн цомгийг эргүүлцгээе. 30 насны босгыг алхах гэж байгаа залуу хэн байж байгаад хэн болсонтой танилцана уу?

Алдарт жүжигчин Т.Латиф, нэрт найруулагч Г.Доржсамбуу хоёр нэгэн удаа жаахан дарс хүртээд даврах санаатай жүжигчин Ж.Жигжиддулам гуйанд очжээ. Тэднийг ороход нь “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ тавьж өгөн жаал явьж сууцгаажээ. Тэгээд сархад гаргах шинжгүй байсан тул Ж.Жигжиддуламыг нөгөө өрөөрүү орох хооронд нь Г.Доржсамбуу найруулагч ханан дээрх жинтүүнд зүүлттэй байсан СТА-ны тэмдгийг Т.Латифын энгэрт зүүгээд Ж.Жигжиддулам гуйаг орж ирэхэд нь, Манай Т.Латиф шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж угааж явна хэмээжээ.

Солонгын долоон өнгөөр туяарсан “Гала”-гаас өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн дуучин бол Ану. Тэрбээр өчигдөрхөн 26 насныхаа төрсөн өдрөө чимээ шуугиан багатайхан тэмдэглэн өнгөрүүлжээ.