ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү мөрийтэй тоглоомд тун ч аз, одтой нэгэн гэнэ
Ангилал: Оддын амьдрал
Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшн Айн Рэндийн “1.16″ жүжгийг тоглох гэж байгаа билээ. Уг жүжгийн гол дүрд тус продакшны жүжигчин Б.Хуланг…
Үзэгчдийн дунд удаан хүлээлт үүсгэсэн “Ану хатан” уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд нийт 50 гаруй гол болон туслах дүр оролцсоноос Ану хатанд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галданбошгот хаанд дуучин М.Мягмар нар тогложээ. Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх уг киноны улаан хивсний ёслолд Стивен Сигаль тэргүүтэй Холливүүдийн уран бүтээлчид оролцох юм байна.
“Гоёл-2009” наадмын топ модель Ч.Уранбилэгийг хүмүүс МУГЖ Т.Ариунаагийн “Харамсал, харуусал” гэх дууны клипэнд тоглож байснаар нь сайн мэднэ. “Монгол модель” агентлагаас төрж гарсан акулуудын нэг топ модель Ч.Уранбилэг хурдан моринд хорхойтой нэгэн. Бүр морь уяна хэмээж уяачдыг бухимдуулаад авсан. Түүнчлэн барилгын компанитай болохоор зэхэж байгаа сурагтай.
Нэгэн үе нийтийн дууны ханхүү хэмээгдэж явсан МУГЖ С.Жавхлан сap гаруйн өмнө гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Б.Магсаржавт бэлэглэсэн нь олны анхаарлыг багагүй татсан билээ. Тэгвэл шинэ оны босгон дээр тэрбээр дуучин Н.Төмөрхуягт 700 мянган төгрөгийн үнэтэй, гадаадын нэртэй брэндийн гитар бэлэглэсэн сурагтай.
Сүүлийн жилүүдэд залуусын дунд өөрсдийн үзэл бодол, шинэ урлагаа хүлээн зөвшөөрүүлж чадсан залуу репперүүд олноороо төрөн гарч буй. Тэдний нэг нь “Опозит” хамтлагийн гишүүн, реппер А.Гантулга бөгөөд өөрийн бие даасан тоглолтоо хийж, цомгоо ч гаргаж амжсан нэгэн.
Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж явсан, рок попын дунд үеийн төлөөлөгч дуучин Р.Номин урлагийн амьдралаасаа хөндийрөөд удсан билээ. Уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болсон түүнийг сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй гэж ярьцгаадаг. Мөн тэрбээр “N Fashion” хэмээх брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг билээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо ч тасардаггүй. Ийнхүү бизнесийн салбартаа чамлахааргүй амжилттай яваа дуучин бүсгүй тун удахгүй хуримаа хийх гэнэ.
“TV5″ телевизээс гуравдахь удаагаа зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчийг тодруулах гала тоглолт жүжигчин Ууганаагийн хөгжилтэй яриагаар эхэллээ. Бүжгийн спортын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж, нийт 10 бүжгийн төрлөөр өрсөлдсөн бүжигчин “одод” шилдгийн, шилдэг бүжгээ дахин бүжиглэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт дуучин, жүжигчин, нугараач гээд урлагийн салбар бүрт тэргүүлж буй дуучин Б.Болдбаатар, ноён Бондгор, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Баяржаргал, Маск продакшны жүжигчин С.Ганзориг, мисс Ч.Содтуяа, уран нугараач Лхагва-Очир нар оролцсон билээ.
Монголчууд бид шинэ оноо угтан аваад удаагүй байна. Үндэстэн даяараа шинэ жилийн баяраа тэмдэглэсэн тэрхүү үдэш олны танил хүмүүс 2013 оноо хэрхэн угтсаныг та бүхэндээ сонирхуулж байна.
Монголын рок поп урлагийн поп дива нарын нэг зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа 2012-2013 оны солигдох торгон мөчид Солонгос дахь монголчуудынхаа шинэ жилийн цэнгүүнд оролцож ая дуугаа өргөн хамтдаа шинэ оноо угтжээ.
