Ангилал: Оддын амьдрал

“Хар санаа ба хайр сэтгэл”, “Надад өгөөгүй хайр”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг кино, жүжгийн дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч Ц.Хулан бие даасан хоёр дахь жааз дууны цомгоо гаргахаар бэлтгэж буй аж. 2005 онд “My World” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш тэрбээр хэсэг хугацаанд нам гүм байсан билээ.

Харин өдгөө “My World-2” нэртэй түүний хоёр дахь цомгийн ажил нь 40 хувьтай явж байгаа төдийгүй ирэх аравдугаар сард сонсогчдын хүртээл болох гэнэ. Үүнээс гадна дуучин бүсгүй монгол дуунуудаа ч цомог болгохоор зорьж, хүмүүсийн сонсох дуртай кино, жүжгийн бүтээлүүдийг багтаах ажээ.

АНУ-д амьдарч байгаа дуучин Э.Минжинсор олимпийн баяраа тэмдэглэж байна. Тэрээр монголын тамирчид олимпийн наадамд таван медаль хүртсэнд баярлаж байгаа бөгөөд найз нөхөд, элэг нэгтнүүдтэйгээ баярлаж, эх орноороо бахархаж байгаа аж.

Аавынхаа авьяасыг өвлөсөн бяцхан хүү эрийн цээнд хүрчээ. Дуучин Баярын хүү дуучин Б.Хонгор өнөөдөр хуримлана. Би сайн дуучны хүү гэхээсээ өөрийн сурч боловсроход илүү анхаарсан тэрбээр “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай хуримлах гэж байна.

Дуучин Б.Хонгор цэцэрлэгийн бяцхан хүү байхаасаа урлагийн тайзтай хувь заяагаа холбосон нэгэн. Тэрбээр Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Хятад хэлийг сайн эзэмшсэн нь бусад дуучдаас ялгарах тал бий. Түүний сүйт бүсгүй Б.Анарын хувьд гадаадад бизнесийн удирдлагаар өндөр боловсрол эзэмшсэн, даруухан бүсгүй байдаг аж.

Үргэлж содон, өвөрмөц төрхөөр ялгарч байдаг дуучин Ану энэ удаад алтлаг гоёлоо дэлгэлээ. Тэрбээр саяхан өөрийн фейсбүүк хуудсандаа “Торго” салоны бүтээсэн үндэсний хэв маяг бүхий алтлаг даашинзтай зургаа нийтэлжээ. Анугийн энэхүү төрхийг “Six photo” студийн гэрэл зурагчид Богд хааны ордон музейд авсан гэнэ.

Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байрлах Рапид харшийн урд талд байрлах таун хаусууд өөрийн эрхгүй хүн

бүрийн харааг булааж хорхойг хөдөлгөдөг. Эдгээр хаусанд ямар гээч мөнгөний хүүдийнүүд нь амьдардаг бол гэх сонирхол хүн бүрт бий. Тэгвэл “Гурван гал”-ын захирлаас эхлээд бизнесийнхэн цөөнгүй төдийгүй манай урлагийнханд ч хөлс шингэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг мэдрэн тэнд тансагхан амьдардаг гэнэ шүү. “Х ТҮЦ” хамтлагийн ахлагч Н.Онон энэхүү хаусанд үр хүүхдээ өсгөсөн шигээ суудаг аж. Гол нь энэ таун хаус багаар бодоход 1,2 тэрбум төгрөгийн үнэтэй гэж дуулдсан.

Элэглэгч Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын хамтран байгуулсан “Пароди” хамтлаг ирэх сард анхны бие даасан тоглолтоо үзэгчдэд толилуулахаар болжээ. Уг тоглолтод УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, дуучин Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг дууриан элэглэх аж. Мөн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ хоёр ч эмэгтэй дуучныг элэглэх аж.

“Sweetymotion” хамтлагийнхан ард түмний зүрх сэтгэлд хэдийнэ хоногшсон тэр л сайхан дуугаар урын сангаа баяжуулахаар зорьжээ. Энэ ажлынх нь эхлэл болж, “Аргалд авсан эжий” дууг дүрсжүүлэхээр зургаа авч эхэлжээ. Дууны клипээ “ND” болон “Styletto”студиэр хийлгэж байгаа юм байна.

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын гишүүн Д.Отгонжаргал “Ану хатан” түүхэн сэдэвт киноны гол дүрд тоглож байгаа билээ. Киноны зураг авалт дуусах шатандаа орсон аж. Тэгвэл дуучин Д.Отгонжаргал саяхан Ану хатны дүрд хэрхэн тоглосон талаар яриа дэлгэхдээ сонирхол татам зүйл ярьсан нь ёстой л залуусыг байлдан дагуулж байгаа гэнэ.

Хоёр дахь амьдралаа зохиож, нүсэр хурим хийсэн хийлч Ч.Дэлгэрцэцэг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахаар шийджээ. Тэрбээр уран бүтээлийнхээ хажуугаар охид эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлэх “W” нэртэй клуб нээсэн гэнэ. Хийлч бүсгүйн хувьд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг ойлгож, сэтгэлийн дэм өгөхийг туйлаас хүсч явдаг учраас ийн зориглосон байна.

Малайзад загвар зохион бүтээгчийн сургуулийг төгсч, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг бол Katya Zol брэндээрээ олонд танигдсан бүсгүй. Тэрбээр хоёр жилийн өмнөөс өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдсэн аж. Энэхүү ажлаа анхлан ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийж, материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцсаа өөрөө оёдог байжээ.