Ангилал: Оддын амьдрал

Дуучин С.Сэрчмаа сумогийн аварга Хакухо М.Даваажаргалтай болзож, бараг сууж амьдрах дээрээ тулж байгаа тухай мэдээлэл энэ зуны цахим сайтуудын том шуугиануудын нэг байлаа. Монгол бөхийн домог, дархан аварга Ж.Мөнхбатын ген сүр хүч ихт хүүгээ арлын оронд хүргэн оруулж, алдсан үндсэрхэг монголчууд аварга хүүгээ монгол гэргийтэй болоосой гэж битүүхэн хүсдэг нь ч нууц биш.

Загварын тайзан дээр гунхалдан алхацгааж, миссийн тэмцээнүүдэд хоорондоо өрсөлдөж, олон арван залуусын харааг булааж явцгаадаг залуухан, царайлаг загвар өмсөгч бүсгүйчүүд маань амьдрал дээр тун ч дотно найзууд байцгаадаг гэнэ. Тэдгээрийн дотроос Топ модель Э.Сэлэнгэ, Загвар өмсөгч, мисс Г.Хонгорзул, “Шилмэл модел” агентлагын багш загвар өмсөгч О.Уянга нар үнэхээр дотны сайхан найзууд бөгөөд тэдний үерхэл загварынхан дундаа л хамгийн бат бөх, урт удаан нь гэнэ.

“Universe best songs-2010” наадмын ялагч дуучин Г.Цэлмүүн цээл хоолой, цэвэрхэн төрхөөрөө үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж чадсан ч урлагт эцсээ хүртэл зүтгэхгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана хэмээн фэнүүдээ гомдоогоод амжсан удаатай. “Дуулах бол зөвхөн миний хобби” хэмээж байсан тэрээр хэдхэн сарын өмнө “Exodus” нэртэй анхны цомгоо гаргасан төдийгүй хэд хэдэн кинонд тоглоод амжсан юм

Урлаг соёл хийгээд загварын бүсгүйчүүд муур, нохой тэжээх хоббитой гэхэд болохоор. Топ модель Д.Болормаа, О.Уянга, “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Д.Солонго зэрэг бүсгүйчүүд тэжээвэр нохдоо өөрөөсөө ч дутуугүй хайрладаг бол дуучин Нара, “Aqua fitness” төвийн захирал Б.Уянга нар хөөрхөн мууртай юм билээ.

Хамтлагийнхаа уран бүтээлийг завсарлаад “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөнтэй хамтарч “Мөнх хөх тэнгэр мину” цомгоо гаргаж, бүр тоглолт хийхээр товлосон С.Амармандах өдгөө тун ч завгүй яваа.

Харин түүний хамтрагч Б.Маадай студийнхээ ажилд анхаарч байгаа бөгөөд доргио залуус саяхан хуучны андаа дурсч, сонирхолтой түүхээ ярьжээ. “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр агсантай анх хэрхэн танилцаж байсан,

“Булсара” хамтлагийн ахлагч Ж.Тамираа өнгөрсөн амралтын өдөр “Монгол шилтгээн”-д болсон “Playtime 2012” наадамд шинэ хамтлагийнхны хамт оролцов. Ж.Тамираа “Tiger fish” хэмээх өвөрмөц нэртэй хамтлагтай сүүлийн нэг жилийн турш хамтран ажиллаж байгаа юм. Үүнийг хөгжим сонирхогчид “Булсара” тарсан мэтээр ойлгосон Ж.Тамираа “Хамтлагаасаа гараагүй” гэдгээ тайлбарлав.

1990-ээд оны эстрад урлагт уянгын сайхан дуугаараа хөл тавьж орж ирсэн “Титэм” хамтлагийг тэр үеийн залуус андахгүй. Тэгвэл тус хамтлагийн ая зохиогч, дуучин Л.Тайванбат Хөгжим бүжгийн сургуулиасаа өөрийн дүүгийн хамт дөрвөн авьяаслаг хүүхэд олж “Камертон” нэртэй хамтлаг байгуулж,

МУГЖ Т.Ариунааг хамгийн бат бөхийн гэр бүлийн эзэгтэй гэдэг. Тэрбээр өөрөө ч “…надад гэр бүлийн ямар нэгэн асуудал байхгүй. Би маш азтай эмэгтэй” хэмээн зарлан тунхаглах дуртай. Түүний нөхөр Г.Буяндорж архи, хүүхний асуудлаар олны хэл аманд нэлээд өртөж байсан ч дууч бүсгүй маань нөхрийгөө дээд зэргээр “хамгаалдаг”. Эр нөхрийнхөө эсрэг мэдээлэлд үргэлж хатуу хариулт өгдөг тэрбээр ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй нэгэн байхыг тун ч их хичээдэг бололтой. Тэрбээр саяханаас төлбөр мөнгө болоод тав тухтай байдлаараа монголдоо тэргүүлдэг гэх “Ачтан элит” эмнэлэгээр өдөр бүр эргэлдэх болжээ.

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг “эрүү” Магнай гэдэг. Тэрээр СУИС-ийг төгсөөд УДЭТ-т жил гаруй ажиллаж, 2002 оноос жүжигчин Лхагваа, Б.Батзаяагийн саналаар “Эрхэм элч” болон “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байжээ. Жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан нартай хамтран 2007 онд “Маск” продакшнийг байгуулсан гэнэ.

Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар орон нутгийн театрт урважээ. Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг түүнд гурван жүжигт хамтран тоглох санал тавьсны дагуу Ц.Төмөрбаатар Төв аймгийн театрт түр хугацаанд гэрээгээр ажиллах болсон гэнэ. Тэрбээр тус театрын тайзнаа тавих “Нохойн сүрэг” жүжгийн Баавгай гэдэг монгол банхрын дүрийг бүтээж байгаа ба дараа нь “Ромео Жульетта” мюзиклд тоглох юм байна.