Бага нас: Хүсэл мөрөөдлөөр дүүрэн Б.Анхбаяр хүү дөрвөн настайдаа ийм зураг даруулжээ. Бяцхан Б.Анхбаяр аав ээжээс хайрласан нэрээ хожим дуучин А Сооl болгон өөрчилж тэр нэрээрээ тайзан дээр зарлуулахаа энэ үед мэдэж байсан болов уу? Тэрээр уран бүтээлээ "Сool" байгаасай гэж бэлгэдэн А Сооl нэртэй болжээ.
Айлын ганц: Аав ээжийн ганц хүү. Төрсөн ах, эгч, дүүгийн аль нь ч түүнд байхгүй. Гэвч тэр хоосон орон зайгаа дуу хөгжмөөр л нөхдөг гэсэн.
Ээж: Дээрх зургаас хорь гаран жилийн дараа. Түүний эмээ бүжигчин байсан бол аав нь бөмбөр тоглодог, урлагийн их мэдрэмжтэй хүн байжээ. Тиймээс хүүд нь урлагийн хүн болох хүсэл сонирхол эрт төрсөн болов уу. Яагаад ч юм, долоо, наймдугаар ангиасаа л тэр дуучин болохоор зориглосон гэнэ.
1000 хүүхэд: 1000 хүүхдийн баяраар 1000 хүүхдийн хамтаар. А Сооl оюутан байхдаа найрамдал зусланд бүлгийн багш хийдэг байв. Тиймээс ч түүнд найрамдлын шавь нартайгаа авахуулсан зураг олон бий.
Нэг үеийхэн: Аа тэгээд л сайн харвал таних хүн олон харагдана. Эд бүгд нэг үеийхэн.
Их засагийнхан: Тэрээр Их засаг их сургуулийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Бас "Рояал HD" телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг. Зарим хэвлэлд түүнийг олон талын авъяастай "Universal" залуу ч гэж бичсэн байдаг.
Хөдөлмөрч: Монголын хамгийн хөдөлмөрч залуусын нэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Сайн үйлс: Тэрээр хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ бусдад үлгэр дууриал үзүүлж чаддаг нэгэн. Тиймдээ ч түүнийг "Зөв хүн" гэж үнэлдэг. Шинэ жилээр айлуудаар явж хүүхдүүдэд бэлэг тараах үеэр энэ зургийг даруулжээ.
Бас жаахан шооч: Батаа гуай жаахан таргалаад байна уу үгүй юу. Харин тиймээ өөрийн мэдэлгүй л.
Сайн ах дүү: Тэр "Хар сарнай" хамтлагийн Маадайтай сайн ах дүүгийн барилдлагатай. Бас ганц хоёр дуу хамтарч дуулсан.
Өөрийнх нь хэлсэн үг: "Дуулаад л явна. A Cool би хорвоог уяртал дуулна аа".
Эх сурвалж 24tsag.mn Т.Хулан