Ангилал: Оддын амьдрал

Хип хоп дуучин Quiza тун удахгүй ээлжит шинэ цомгоороо фенүүдээ доргиох гэж байна. Тэрхүү цомгийн нэр нь “Дунд голын дугуйлан” нэртэй бөгөөд “Best friends”, “Хүртсэнээрээ амьдарья”, “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичье” зэрэг 13 дуутай гэнэ. Түүний шинэ цомог хэвлэлтэд явахад бэлэн болсон гэнэ. Уг цомгийг “Рro Sound” студид хийж, хөгжмийн найруулагчаар нь “Нэгүн” студийн захирал, ая зохиогч А.Одбаяр ажиллажээ. Харин Quiza цомгоо хэвлэлтээс ирсэний дараа тоглолтоо хийж, уран бүтээлээ тайлагнах сурагтай.

Дуучин С.Сэрчмаа урлагийн сургууль нээнэ хэмээн сүүлийн жилүүдэд яригдаж байсан ч энэ удаад урлагийнхандаа зориулан шинэ студиэ нээхээр зэхжээ.

Мөн тэрхүү студиэ өөрийн урлагийн нэрээр буюу “Sally” хэмээн нэрийдэх гэнэ. Тус студидээ рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж, хамтран ажиллах юм байна.

Дуучин Мино “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамтран дуулсан “Хатариш” дуу нь хит болон эгшиглэсэн бол энэ удаад дахин нэг дуэт дуугаа дэлгэхээр бичлэгийн ажилдаа оржээ.

Одоогоор түүний хамтран дуулагч хэн болох нь нууц хэвээрээ байгаа ч тэд поп урсгалаар дуулж, бүжиглэн цоглог хэмнэлийг залууст мэдрүүлэх гэнэ. Миногийн уран бүтээлээ туурвидаг байсан “Sound of kiss” хамтлаг одоогоор тус тусын зам мөрөө хөөжээ.

Тус хамтлагийн Номин Солонгост сурч, Золоо ээж болсон бол хамтлагийн ахлагч Уянга Швейцарьт амьдран Чэмка нь “Honeymoon” хамтлагийн гишүүн болжээ.

Харин Мино бие даан уран бүтээлээ туурвихын сацуу жүжигчний мэргэжлээр “Сити” дээд сургуульд сурч байгаа юм.

Поп дива дуучин С.Сэрчмаа сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвин байгаа.Тэрбээр шинэ уран бүтээлүүдээ туурьвихын хажуугаар өөрийнхөө нэрээр нэрлэсэн шинэхэн студи байгуулахаар ханцуй шамлан ажилдаа ороод тун ч зав зай муутай байгаа гэнэ. Монголын шилдэг эмэгтэй дуучдын жагсаалтад дээгүүрт бичигддэг түүнийг анх амжилтанд хүргэсэн хүн нь Эмоушн хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат гэх.

Монголын тайз, дэлгэцийн урлагт арилашгүй мөрөө үлдээж, өнөөг хүртэл хүчин зүтгэж яваа МУГЖ З.Жарантав гэх өвөрмөц нэртэй эрхэмийг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор бизээ. 30 гаруй кинонд тоглож, театрын маш олон уран бүтээлд туслах болон гол дүрүүдийг амилуулж явсан энэ эрхэм өнөөдөр хөдөө орон нутгийнханд зориулсан соёл, урлагийн сургууль байгуулахаар хөдөлмөрлөж яваа. Залуу насаа театрын тайз, камерын өмнө өнгөрөөсөн түүнийг дэндүү хожуу гавъяат авсаныг мэдэх хүн цөөнгүй. Өөрөөс нь 10, 20 насаар дүү хүмүүс гавъяат болчихоод байхад З.Жарантав гуай Соёлын Тэргүүний Ажилтан ч үгүй явсан. Гэвч түүний театр болон кино урлагт оруулсан хувь нэмэр их тул 70 нас зооглож явахад нь МУГЖ гэх цолыг олгосон юм билээ.

“Ард түмний мисс” гэгддэг Д.Ариунцэцэг Сингапурт хэсэг хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн. Алтны магнат Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, Хайрмаа гэх хөөрхөн охинтой болсон фото модель бүсгүй онгоцын үйлчлэгийн мэргэжлээр сурсан ч бизнесийн салбар хөөхөөр шийдэж.

Тиймдээ ч өөрийн гэх багахан бизнесийг эхлүүлж, найз нөхдийнхөө туслалцааг авч эхэлсэн гэнэ.

Universe best songs” наадмын анхны ялагч болж, Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэйгээр гарч ирсэн дуучин Ч.Цэлмүүн маргааш хуримаа хийх гэж байна. Дуучин бүсгүйн ирээдүйг нөхрийг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд 100 айлд байрлах плитаны дэлгүүрийн өвөрмонгол эзний ганц хүү гэнэ.

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дуучин Ч.Цэлмүүний сүйт залуу Н.Алтанхайрхан АНУ-д суралцдаг бөгөөд тэд хоёр жил үерхэж байгаа. Хамгийн гайхалтай нь сүйт залуу Н.Алтанхайрханы аав бэрээ тогтоохын тулд алтаар их хэмжээний эд хийж өгсөн” гэж мэдээллээ.

Ямартаа ч гал голомтоо бадраах гэж буй залуу дуучиндаа баяр хүргэе.

“Мотив” хамтлагийнхан 2010 онд “Хайрын бороо” нэртэй анхны цомгоо өлгийдөн авч байсан билээ. Тэгвэл тус хамтлагинхан тун удахгүй хоёр дахь цомгоороо фэнүүддээ бэлэг барихаар зэхээд байгаа гэнэ.

Тэдний “Цасан бороо” нэртэй шинэ цомог нь 11 дуутай юм байна. Тэд ирэх есдүгээр сард хоёр дахь цомгийн нээлтээ хийхээр товлоод байгаа ба цомгийнхоо баяраас өмнө шинэ клипүүдээ цацахаар тун ч завгүй яваа гэнэ. Эхний ээлжинд буюу тун удахгүй “Мотив”-ын “Эрч хүч” дуу клипийн хамт хүрэх нь ээ. Түүнчлэн сонирхуулахад, тэд ирэх аравдугаар сард АНУ, БНСУ-д аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.

Алиа марзан царай, элэг хөшөөм үгс, үйлдлээрээ хүүхдүүдийг соронзон мэт татдаг хүмүүс бол алиалагч нар. Тэгвэл энэхүү үйлсэд хүчин зүтгэж Монголдоо цөөхөн хэдэн алиалагчдын тоонд зүй ёсоор орох жүжигчин бол Л.Нурбулан. Түүнийг хүмүүс алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь андахгүй. Эцгийнхээ шийрийг хатааж алиалах урлагт хүчин зүтгэж яваа тэрээр хүүхэд залуучуудын “Хангай” театрыг нээн ажиллуулж байна. Энэ намраас тэрээр театрынхаа үйл ажиллагааг эрчимжүүлж хөдөө орон нутгийн үзэгчдэдээ жинхэнэ сюрпризийг барина хэмээн амлажээ. Мөн багачууддаа зориулан хүүхдийн уран уншлагын цомог гаргахаар зэхээд байгаа гэнэ.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ намар тун завгүй байх гэнэ. Учир нь тэрбээр ирэх ес, аравдугаар сард хоёр цомог гаргахаар завгүй ажиллаж байгаа аж. Нэг дэх нь “Монгол поп” цомгийн үргэлжлэл “Монгол поп 2” нэртэй цомог юм. Харин хоёр дахь нь R and B поп урсгалын цомог байхаар төлөвлөжээ.

Нэг дор хоёр цомог гаргахаар зэхэж байгаа түүнийг харахад үнэхээр шаргуу дуучин гэлтэй. Гэтэл зарим нэг нь “Д.Болд дуу төрүүлэх биш дууг үйлдвэрлэдэг болоо юу даа” хэмээж байгаа сурагтай. Ямартай ч хоёрын хоёр цомгийн ажилд орсон дуучин Д.Болд “Зүрх минь хайраар цохилох юм ” нэртэй шинэ дуугаа олны хүртээл болгож байгаа аж.